Эрхүү мужийн бизнес эрхлэгчидтэй уулзалт хийлээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 10 сарын 24

Эрхүү мужийн захирагч Игорь Иванович Кобзев, Дорнод Сибирийн Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Ерөнхийлөгч Алексей Иванович Соболь, Эрхүү мужийн Эдийн засгийн хөгжил, аж үйлдвэрийн сайд Наталья Геннадьевна Гершун нар бизнес эрхлэгчдийн хамт МҮХАҮТ-д хүрэлцэн ирж “В2В” уулзалтад оролцлоо.  

Уулзалтын эхэнд МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин, Монгол Улс, ОХУ-ын хувьд сүүлийн жилүүдэд олон салбарт хамтын ажиллагаа эрчимжин, гадаад худалдааны нийт эргэлт нэмэгдэж байгааг дурдаад, Монгол Улсад хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, бизнесийн шинэ боломжуудыг нэмэгдүүлэхээр өргөн бүрэлдэхүүнтэй айлчилж байгаад талархаж байгаагаа хэллээ. 

Танхим нь бизнесийн таатай орчин бүрдүүлэх, бизнес эрхлэгчдийнхээ дуу хоолой болох зорилгын хүрээндээ бизнес эрхлэгчдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг гадаад, дотоодын зах зээлд гаргах, өрсөлдөх чадварыг нь нэмэгдүүлэх зорилгоор ОХУ-ын “Дорнод Сибирийн Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим”-тай хамтран энэхүү уулзалтыг зохион байгуулж байна. Өнөөдрийн уулзалт нь хоёр улсын бизнес эрхлэгчдэд харилцан ашигтай хамтын ажиллагаа, шинэ харилцаа холбоогоо нэмэгдүүлэх үр дүнтэй талбар болно гэв.

ОХУ, Монгол Улсын Засгийн газар хоорондын комиссын хуралдаан болж /2023.10.23/ хамтын ажиллагааг хөгжүүлэхэд манай бүс нутагт хамааралтай стратегийн шийдвэрүүд гарсныг Эрхүү мужийн захирагч И.И.Кобзев онцлоод, "Эрхүү мужийн 90 гаруй түнш орноос

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top