Хүндрэлийг үл хайхран улс орнууд өөрсдийн хөгжлийн замаар явж байна

2023 оны 10 сарын 26

Сүүлийн жилүүдэд барууны орнууд өөрсдийн бодлогоо хамгийн оновчтой гэдгийг хүлээн зөвшөөрүүлэхийг хичээж байгаа ч хөгжиж буй орнууд эдийн засгаа эрсдэлд оруулахгүйн тулд өөрсдийн замналаар явж байна.

2023 оны гуравдугаар сарын сүүлчээр ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров кубын мэдээллийн “Пренса Латина” агентлагт өгсөн ярилцлагадаа: “Өрнөдийн тоглоомийн дүрмээр явах нь зохимжгүй гэдгийг улс орнууд ойлгож байгаа" гэж онцлон тэмдэглэв. Түүний хэлснээр, энэ нь хөгжиж буй орнуудыг санхүүжилтээ зогсооно, НҮБ-д Оросын эсрэг санал өгөх хэрэгтэй гэж тулгаж байгаатай холбоотой гэв.

Улс орнууд ч өөрсдийн байр сууриа илэрхийлж байгаа. Тухайлбал, Японы "Санкэй симбун" сонинд "Их 7" БРИКС-ийг хүрээгээ тэлэхээс эмээж байна, 19 улс орон гишүүнчлэлийн өргөдөл өгөхөд бэлэн байна гэж онцлов.

Ямартай ч улс орнууд Оростой харьцаагаа таслахыг хүсэхгүй байгаа бололтой. ОХУ-ын Засгийн газар ч барууны бодлогыг дагасан тоглогчдын тоог цөөлөхийн тулд зохих дипломат ажил явуулсан гэдгийг барууны хэвлэлүүд, тэр дундаа британы хэвлэл мэдээллийн байгуулагууд онцлон тэмдэглэж байна.

Их Британийн “Express” сонинд “Москвагийн холбоотнууд ба түүнд үнэнч хэвээр байгаа олон улс орнууд НАТО-гийн хатуу байр сууринаас аажмаар холдож байна” гэж бичсэн байна.

Оросын эсрэг авсан хориг арга хэмжээнээс болж хүндрэлтэй тулгарч байгаа ч өөрсдийн хөгжлийн замаар явж буй улс орнууд бас бий. Тухайлбал Монгол Улсын Шадар сайд Ч.Хүрэлбаатарын хэлснээр Монголын нийт эдийн засаг 16.8 тэрбум ам.долларт хүрч, 196 орноос 124 дүгээрт жагссан, экспорт 12.5 тэрбум ам.долларт хүрсэн.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн тэмдэглэснээр Монгол Улс хүндрэлтэй тулгарч байгаа ч төвийг сахих бодлогоо тууштай баримтлах шаардлагатай байна гэсэн юм.

“Манай улс аль нэг талыг баримтлахгүй, төвийг сахих зарчмыг тууштай баримталж, мөнхийн хоёр хөрш болох Орос, Хятад улстай сайн хөршийн найрсаг хамтын ажиллагааг амжилттай хөгжүүлсээр байна. Энэ бол Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл юм” гэж тэрээр монголын мэдээллийн “Айньюс” порталд өгсөн ярилцлагадаа дурджээ.

Энэ оны зургадугаар сард Улаанбаатарт болсон худалдаа, эдийн засгийн чуулга уулзалтаар Монгол Улс, ОХУ, Хятад гурван улс 50 гаруй хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top