Мэйн мужид гарсан хэрэг 2023 оны ХАМГИЙН ОЛОН хохирогчтой аллага болов

2023 оны 10 сарын 26

АНУ-ын Мэйн мужийн Льюистон хотод буутай этгээд гурван газар гал нээж, хамгийн багадаа 22 хүн амиа алдаад байна.

Энэ хэрэг АНУ-д 2023 онд гарсан хамгийн олон хохирогчтой аллага болж буй талаар Gun Violence Archive (GVA) байгууллагаас мэдээлжээ.

Тус мэдээлэлд дурдсанаар, Льюистон хотод болсон энэхүү хэргийн дараа хохирогчийн тоогоороо хоёрдугаарт Калифорниа мужийн Монтерей-Паркт гал нээсэн хэрэг орж байна. Монтерей-Паркт гал нээх үеэр 11 хүн амиа алдсан билээ.

Мэйн мужид гал нээсэн хэргийн сэжигтнийг олон зуун цагдаа хайж байна.

АНУ-д энэ жил гал нээсэн 565 хэрэг гарчээ.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
үнэн(103.57.93.200) 2023 оны 10 сарын 30

Энэ хүн алаад байгаа лалын шашинтай тэнэг, бодвор палестин байсан биз

0  |  2
Top