АНУ-ын Мэйн мужид өчигдөр буудуулж амиа алдсан хүний тоо 22 болж нэмэгдсэн. Мэйн мужийн Льюистон хотод гал нээсэн этгээд нь зэвсэгт хүчинд алба хааж байсан хүн юм. Өмнө нь галт зэвсгийн зааварлагчаар ажиллаж байсан тэрбээр өнгөрсөн зун хий юм сонсож, цэргийн баазад халдлага үйлдэнэ гэж сүрдүүлж байжээ.
Сэжигтэн Льюистон хотын гурван газарт гал нээж, хамгийн багадаа 22 хүнийг хөнөөж, 60 орчим хүнийг шархдуулсан юм. Буун дуу гриль бар болон худалдаа үйлчилгээний төвд гарсан талаар хотын цагдаагийн газраас мэдээлээд байгаа аж.
Хамгийн олон хохирогчтой хэрэг
Энэ хэрэг АНУ-д 2023 онд гарсан хамгийн олон хохирогчтой аллага болж буй талаар Gun Violence Archive (GVA) байгууллагаас мэдээлжээ. Тус мэдээлэлд дурдсанаар, Льюистон хотод болсон энэхүү хэргийн дараа хохирогчийн тоогоороо хоёрдугаарт Калифорниа мужийн Монтерей-Паркт гал нээсэн хэрэг орж байна. Монтерей-Паркт гал нээх үеэр 11 хүн амиа алдсан билээ.
АНУ-д энэ жил гал нээсэн нийт 565 хэрэг гарчээ. Эдгээр нь дунд сургууль, гудамж талбай, зоогийн газар, дэлгүүр, худалдааны төв зэрэгт буутай этгээд гал нээсэн явдал юм. Ардчилсан улс Америкт ийм гэмт хэргийн хор уршигаар энгийн иргэд амиа алдаж, амьд явахад баталгаа байхгүй болоод байна.
Сэжигтэн өнгөрсөн зун хий юм сонсож, Сако хот дахь цэргийн сургуулилтын бааз руу орж гал нээхээр сүрдүүлж байжээ. Үүнийхээ дараа тэрбээр сэтгэцийн эмнэлэгт хоёр долоо хонож байсан бөгөөд ямар эмчилгээ хийлгэж байсан нь нууц байгаа аж. “Associated Press” агентлагийн мэдээлснээр сэжигтэн Роберт Кардын сууж хөдөлсөн автомашиныг Льюистон хотоос 13 км-ийн зайд олсон байна. Түүнийг хайх ажилд өчигдөр нисдэг тэргийг ч ашиглаж байлаа.
“Fox News” телевизийн мэдээлснээр Льюистон хотод гурван газар гал нээхэд хоёр хүн оролцсон байж магадгүй аж. Хоёр эрэгтэй гал нээсэн байж магадгүй байгаагийн нэгийнх нь нэрийг Роберт Кард гэж зарласан байна. Тэрбээр энэ хэргийг үйлдэх хүртлээ галт зэвсгийн зааварлагч хийж байсан аж.
Энэ хэрэг 2023 онд АНУ-д гарч буй галт зэвсэгтэй холбоотой 565 дахь хэрэг.
Эрх чөлөөг дагасан айдас
АНУ-д 1791 онд Үндсэн хуульд нь өөрчлөлт орсноор галт зэвсэг эзэмших эрх нээгджээ. Гэхдээ холбооны улсын муж тус бүр өөрийн дүрэм, журмыг дагаж мөрддөг. АНУ-ын 51 мужаас 30 мужид нь иргэд бусдаас далдалсан байдлаар биедээ галт зэвсэг авч явах, гэртээ хадгалахыг зөвшөөрдөг бол Жоржиа мужийн оршин суугч бүр гэртээ заавал гар буутай байхыг хуулиар шаарддаг. Харин Аляска, Вермонт зэрэг мужид галт зэвсэг худалдаж авах, биедээ авч явахад ямар ч тусгай зөвшөөрөл, хязгаарлалт байдаггүй аж. Ингэхдээ сэтгэцийн хувьд эрүүл, эрх зүйн чадамжтай, насанд хүрсэн америк хүн бүр зэвсэг эзэмших эрхтэй гэж заажээ.
Зэвсэг судалгааны хүрээлэн (SAS)-гээс гаргасан мэдээллээр 100 америк хүн тутамд 120 буу ноогддог аж. Америкчууд аюулгүй байдлаа хамгаалах гэж галт зэвсэг эзэмшдэг ч буутай холбоотой нас баралтын 63 хувь нь амиа егүүтгэсэн тохиолдол байдаг гэх судалгаа ч гарсан.
2022 онд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден галт зэвсэгтэй холбоотой олон хүн амиа алдсан халдлага гарсны дараа АНУ-ын Конгресст зэвсгийн хяналтын тухай хуулийг нэн даруй батлахыг уриалсан билээ. Гэвч хуулийн төсөл Капитолын ордны босгыг давж чадалгүй гацдаг гэгддэг.
Ерөнхийлөгч Барак Обамагийн засаг захиргаа ч тухайн үедээ галт зэвсгийн тухай хуулийг чангатгахаар хэд хэдэн арга хэмжээ авсан. Гэвч мөн л конгрессоос дэмжлэг авч чадаагүй юм. Тэгвэл Доналд Трамп эрх барьж байх үедээ сэтгэцийн өөрчлөлттэй хүмүүст буу эзэмшүүлэхийг хориглох хуулийн төслийг л баталж чадсан.
АНУ-д ийнхүү эрх чөлөөг дагасан айдас нэмэгдсээр байна. Галт зэвсэг ашиглан үйлдэх гэмт хэргийн тоо нэмэгдэхийн хэрээр галт зэвсгийн хяналтын тухай хуулийг чангатгах хэрэгтэй гэж иргэд нь үздэг ч байдал хүндэрсээр байна.
Өнгөрсөн онд гаргасан судалгаагаар америкчуудын 71 хувь нь галт зэвсгийн хяналтын хуулийг чангатгах ёстой гэж үзсэн. Тодруулбал, Бүгд найрамдах намын гишүүдийн 50 орчим хувь нь, Ардчилсан намын гишүүдийн дийлэнх нь болон галт зэвсэг эзэмшдэг айлын гишүүдийн дийлэнх нь ийм хариултыг өгчээ.
АНУ-ын 10 иргэн тутмын найм нь галт зэвсэг ашиглан үйлдэх гэмт хэргийн тоо өсөж байгаа гэж үзэж буйгаа илэрхийлсэн бол тэдний гуравны хоёр нь амьдардаг муж улсад нь ийм хэргийн тоо өсөж байна гэж хариулжээ.
Сэтгэгдэл ( 5 )
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
АНУ- н ардчилал, эрх чөлөөний тод жишээ байна.
Америкийн жинхэнэ нүүр царай энэ
Мэйни эсвэл Мэйнь.