Б.Жаргалсайхан: Хүнээс авсан юм чинь эргүүлж өгч сурах хэрэгтэй

2023 оны 10 сарын 26

НӨАТ-ын буцаан олголтыг 2 хувиас 5 хувь болгож нэмэгдүүлэх саналыг 100,000 гаруй иргэн ердөө 6 хоногт дэмжиж, УИХ-аар хэлэлцэхээр болоод байгаа. Энэ талаар УИХ-ын гишүүн асан, Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан хэвлэлд дараахи байр суурийг илэрхийлжээ.


Тэрээр "Хүнээс авсан юм чинь бас эргүүлж өгч сурах хэрэгтэй шүү дээ. Харамлаад байх шаардлага байна уу? Манай Сангийн яамны нөхдүүд дандаа авахаа л ярьдаг юм билээ. Бас хүнд өгөх тухай ярьдаг байх хэрэгтэй. НӨАТ-ыг иргэд төлж байгаа. Иргэд, ААН-үүдэд НӨАТ-ын 5 хувийг буцааж өгөх нь зөв байх. Хоёр бол арай л бага байна. Манай Сангийн яаманд харамч, нарийн нөхдүүд сууж байгаа юм шиг байгаа юм. Тэгээд хүнд ч юм өгдөггүй, өөрсдөө ч идэж чаддаггүй, хураагаад л харамлаад л сууж байдаг. Тэгээд ярихаараа дэлхийн юм яриад л... Дэлхийн хаана байна вэ, манай эдийн засаг?

Манай нийгмийн асуудлыг өнөөдөр Америк, Япон, бусад оронтой харьцуулах боломжгүй шүү дээ. Зүгээр л бүтцийг нь эргээд харчих. 3 сая хүний чинь 70 хувь нь хүүхэд залуучууд байна. Хүн амынх нь тэн хагас нь нүүдлийн МАА эрхэлж байна. 4 улиралтай. Тэгэхээр бид Олон улсын валютын сангийн үгийг 100 хувь эцсийн үнэн гэдэг утгаар хүлээж аваад эдийн засгийг хэрхэн чангалах талаар яриад байна шүү дээ. Ингэж болохгүй ээ, болохгүй. Тэгвэл бид бүр амаараа шороо үмхэнэ. Яг үнэнийг хэлэхэд, Сангийн сайд бас жаахан өгөөмөр байх хэрэгтэй. Нарийндаа хатсан, хорголоо тоолсон харамч хүн Сангийн сайд хийж болохгүй шүү дээ. Яаж иргэдээ хөрөнгөтэй мөнгөтэй, орлоготой болгох талаар боддог байх хэрэгтэй. Тэрний дараа юм илүү гарвал зам, цэцэрлэг, бусдыг нь барина биз" гэв.
 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шүүх(66.181.186.133) 2023 оны 10 сарын 27

Хувхай пиздаа чи хэзээ хүнээс юм аваад эргүүлж өгч байсан юм бэ? Энэ эрүүл байнауу? Толгойгоо рананд цохижчихсон юм биүүү

0  |  0
Зочин(103.212.117.20) 2023 оны 10 сарын 27

Өөрөө ч гэсэн өр зээлээ эргүүлээд төл зээлээ төлөхгүй гээд байсан биздээ

0  |  0
Нүдээ нээ(202.9.40.175) 2023 оны 10 сарын 27

НӨАТ-ын буцаан олголт нэмсэнээр төсөв бүрдүүлэлт эрс өснө гэдгийг ойлгочих ухаангүй Сангийн сайдтай байгаа нь харамсалтай.

0  |  0
Үнэн(69.250.218.167) 2023 оны 10 сарын 27

Чи дутоо өгөр хужаа \nОлон жил доромжилолоо өөрийн гэсэн бүх юм нь дампуурсан хошуугаа худалдаж амьдардаг новш

0  |  0
АРД(202.9.40.161) 2023 оны 10 сарын 26

ТӨРӨӨС ЗЭЭЛ АВЧИХААД ТҮҮНИЙГЭЭ ӨГӨХГҮЙ ГЭЖ БАЙГАА ХҮНТЭЙ ЮУ ГЭЖ ЯРИХ БИЛЭЭ, ЁС СУРТАХУУН ЭХ ОРНОО ГЭСЭН НЭГЧ СЭТГЭЛГҮЙ ХҮН ДЭЭ

0  |  0
Буяннүгэл ххк(66.181.186.133) 2023 оны 10 сарын 26

Эргүү солиотой нь мэдэгдэхгүй улсууд мөнч ёолиорч байнадаа энэ улсаас мөнч их мөнгө авсан. Төлж бна гэж дуулаагүй юм бна\n

0  |  0
Зайл(172.91.183.102) 2023 оны 10 сарын 26

Энэ ясан толгойтоор төрийн ажлыг заалгавал төрийн сан хөмрөг хоосорно шүү

0  |  0
Top