Газрын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэдэгт санал нэгджээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 10 сарын 26

Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлаар УИХ дахь АН-ын бүлэг ажлын 4 хоногийн завсарлагыг аравдугаар сарын 20-ны өдрийн нэгдсэн чуулганаас авсан.

Тэгвэл завсарлагын хугацаа дуусч, УИХ дахь хоёр намын бүлгийн дарга нар тус хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэдэгт санал нэгдсэн байна.

Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар  тус хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулж, 57,1 хувийн саналаар дэмжигдэн, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top