Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл одоо болтол өргөн баригдаагүй байгааг санууллаа

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 10 сарын 30

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Ирээдүйн өв сангийн тухай хуулийн хэрэгжилтийн талаарх Улсын Их Хурлын гишүүний асуулгын хариуг сонссонтой холбогдуулан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар байр сууриа илэрхийлсэн. 

Тэрбээр, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг Засгийн газраас 2020 онд өргөн мэдүүлж, батлуулах хуваарьтай байсан боловч одоо болтол өргөн баригдаагүй байгааг сануулсан юм. 

Мөн тэрбээр, алдагдсан боломжийн өртөг гэж тооцвол маш өндөр тоо гарч магадгүй хэмээгээд, энэхүү хуримтлалын сангийн үйл ажиллагаанд үнэлгээ хийж, ирээдүйн үеийнхэнд зориулагдсан байгалийн баялгийн сан маань ямар байдалтай болчихсон бэ гэдэгт дүгнэлт хийвэл зохино гэлээ.

Энэ талаар Төсвийн байнгын хорооноос хийсэн судалгааны тайланг ойрын хугацаанд Улсын Их Хурлаар хэлэлцүүлэхийг тэрбээр тус Байнгын хороонд зөвлөсөн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top