Дэлхийн улс орнуудад хүнсний үнэ алгуур буурч байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 10 сарын 31

НҮБ-ын дэргэдэх Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас гаргадаг дэлхийн хүнсний үнийн индекс алгуур саарч 2023 оны есдүгээр сард 121.5 нэгжид хүрлээ. Элсэн чихрээс бусад бүрэлдэхүүн хэсгийн үнэ буурч байгаа нь хүнсний үнэ ийнхүү буурахад нөлөөлж байна. 

Элсэн чихрийн том нийлүүлэгч Энэтхэг, Тайланд улсуудад үүсээд буй цаг агаарын таагүй нөхцөл байдал, зардлын өсөлт болон экспортын хязгаарлалтаас шалтгаалж сахарын үнэ энэ онд огцом нэмэгдлээ. Цаашид Бразил улсын ургац хураалт сайжирснаар үнэ буурах хүлээлттэй байна.

Махны үнийн индекс  сарын 1.0 хувиар, жилийн 5.0 хувиар тус тус буурчээ. Хэдийгээр үхрийн махны эрэлт өндөр байгаа ч хонины мах, гахай болон шувууны махны нийлүүлэлт нэмэгдэхийн зэрэгцээ эрэлт сул байгаа нь махны үнэ буурахад нөлөөлжээ. 

Үр тарианы үнийн индекс  өмнөх сараас 1 хувиар өсөж 126.3 нэгж болжээ. Эрдэнэ шишийн үнэ долоон сарын турш буураад байсан ч есдүгээр сард сарын 7 хувиар нэмэгдсэн нь ийнхүү үр тарианы үнийн индекс өсөхөд нөлөөлсөн байна.

Харин улаан буудайн үнэ өмнөх сараас 1.6 хувиар, будааны үнэ 0.5 хувиар тус тус буурчээ.

Бразилд эрэлт өндөр байсан, Аргентинд фермийн борлуулалт хоцорч эхэлсэн, АНУ-д Миссисипи мөрний түвшин бага байгаатай холбоотойгоор  тээврийн зардал нэмэгдсэн зэрэг нь эрдэнэ шишийн үнэ өсөх шалтгаан болсон байна.

Улаан буудайн үнэ буурсан нь ОХУ-аас нийлүүлэх улаан буудайн нийлүүлэлт өндөр байгаатай холбоотой бол олон улсын түвшинд будааны эрэлт сул байсан нь будааны үнэ буурахад нөлөөлжээ. 

Сүү, сүүн бүтээгдэхүүний үнийн индекс тайлант сард өмнөх сараас 2.3 хувиар буурснаар ийнхүү есөн сар дараалан буурч байна. Гол үйлдвэрлэгч бүс нутгуудад нийлүүлэлт сайн байхаас гадна импортын эрэлт сул байгаа нь үүнд нөлөөлжээ. 

Тос, тосон бүтээгдэхүүний үнийн индекс  өмнөх сараас 3.9 хувиар буурсан нь далдуу модны тос, наран цэцгийн тос, шар буурцгийн тос, рапсын тосны үнэ буурсантай холбоотой.

Улирлын чанартайгаар дээрх төрлийн тоснуудын үйлдвэрлэл, нийлүүлэлт нэмэгдсэн нь үнэ буурах шалтгаан болжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochinх(86.111.136.211) 2023 оны 11 сарын 02

Монголд яагаад юмны үнэ амьдрахын аргагүй өсөөд байдаг юм вэ?ШӨХТГ гэж нэг амьсгаагүй газар бгаа!!!\nХэн дуртай нь дуртай үнэ ээ тавьж байдаг газар Монголоос өөр хаана ч алга.2 тэрбум хүнтэй Хятад,160 ,170 сая хүнтэй гэгддэг Орос гм улсууд нь яааж хяналтаа тавьдагийг судлаач дуракууд ааа

0  |  0
irgen(103.143.41.2) 2023 оны 11 сарын 02

mongold l osood baix ym ene shudarga orsoldoon xereglegchiin toloo gazar tatwariin yronxii gazar ene ter ajlaa xiimeer baina ymnii vne odor odort l nemegddeg bolloo infliats utgaa aldlaa mongo zvger tsaas

1  |  0
Top