Монгол Улсын эрдэс баялгийн салбарыг олон улсын хөрөнгө оруулагчдад сурталчиллаа

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 10 сарын 31

Австрали улсын Сидней хотод 2023 оны аравдугаар сарын 31-нээс арваннэгдүгээр  сарын 2-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй  Олон улсын уул уурхайн чуулга уулзалтад УУХҮЯ болон МУУҮА нь хувийн хэвшлийн төлөөллүүдтэйгээ хамтран үзэсгэлэнгийн талбай гаргаж, Монгол улсын эрдэс баялгийн салбарыг сурталчлан таниулах ажлуудыг зохион байгуулан ажиллаж байна.

Чуулга уулзалтын эхний өдөр Монгол Улсын эрдэс баялгийн салбарыг олон улсын хөрөнгө оруулагч нарт сурталчлах зорилгоор "Монголын хөтөлбөр" арга хэмжээг  зохион байгууллаа. 

Тус арга хэмжээнд УУХҮЯ, Эрдэнэс Монгол нэгдэл болон нэр бүхий компани, байгууллагууд илтгэл тавьж, оролцжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top