IMARC Олон улсын чуулганд ҮТП-ийн төслүүдээ танилцууллаа

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 10 сарын 31

Дэлхийн эрдэс баялгийн салбарын хамгийн том арга хэмжээнүүдийн нэг, Олон улсын IMARC-2023 үзэсгэлэн Австрали Улсын Сидней хотноо өнөөдөр /2023.10.31/ эхэллээ. 

Энэ жилийн чуулга уулзалтад 100 гаруй улсын 500 гаруй уул уурхай, эрдэс баялгийн салбарын ААН байгууллага оролцож үйл ажиллагаа, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчилж байгаа бөгөөд Монгол Улсыг төлөөлж Уул уурхай үндэсний ассосиаци болон  “Эрдэнэс Монгол” нэгдэл,  харьяа  Эрдэнэс Тавантолгой ХК, Эрдэнэс Оюу толгой компаниудын хамтаар оролцож үйл ажиллагаа, стратеги, хөрөнгө оруулалт хайж буй төслүүдээ танилцуулж байна. 

Өнөөдөр зохиогдсон  “Монголыг танилцуулах  өдөрлөг”-т "Эрдэнэс Монгол" нэгдлийн Зэс, металлын группийн менежер Ц.Төгсбуян “Эрдэнэс Монгол нэгдлийн компаниудын өөрчлөлт, шинэчлэл, хөрөнгө оруулалтын боломжууд” сэдвээр илтгэл тавьж, хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа таван ҮТП-ын төслүүдээ танилцууллаа. 

Дэлхийн уул уурхайн салбарын шийдвэр гаргагчид, бодлого тодорхойлогчид, хөрөнгө оруулагчид, уул уурхайн түүхий эдийн худалдан авагчид болон техникийн мэргэжилтнүүд аравдугаар сарын 31-нээс арваннэгдүгээр сарын 2-ны өдрийг дуустал уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт, дэвшилтэт технологи, хамтын ажиллагааны санал солилцож, нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэх юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top