Д.Амгалан: Татвараар бүрдэж байгаа төсвөө зөв зарцуулж чадахгүй бол иргэдэд үлдээ

2023 оны 11 сарын 01

100 мянга гаруй иргэний дэмжсэн НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгох нийтийн өргөдлийг судалж, холбогдох тооцоо судалгааг хийж, шийдвэр гаргах ажлын хэсгийг Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн ахалж ажиллахаар болсон. УИХ-аар ирэх оны төсвийн төслийн хэлэлцүүлэг үргэлжилж байгаатай холбоотойгоор нийгмийн төлөөллүүд байр сууриа илэрхийлж байна.


“Шинэтгэлийн гарц” судалгааны хүрээлэнгийн захирал, эдийн засагч Х.Амгалан "УИХ-ын дарга Г.Занданшатарын НӨАТ-ын асуудлыг ингэж олон нийтийн анхаарлын төвд оруулж ирсэн нь зөв. Харин холбогдох байнгын хороо асуудлыг авч үзэхдээ НӨАТ-ыг байршлаас хамаарч ялгавартай тогтоовол өгөөж нь иргэдэд хүртээмжтэй байна гэсэн байр суурийг илэрхийлж байлаа. Мөн 2024 оны төсвийн хувьд нийт орлогын 92.7 хувь нь 23,4 их наяд төгрөг татвараар орно гэж төлөвлөсөн байгаагаас НӨАТ-аас орох орлого үүний 25,6 хувь буюу 5.9 их наяд төгрөг. Өөрөөр хэлбэл, төсвийн орлогын ихэнхийг татвараар бүрдүүлж байгаа үед зарцуулж чадахгүй бол иргэдэд үлдээ гэдэг зарчмыг баримтлах ёстой гэж үзэж байна. Төсвийн зардлаа өмнөх оныхоос 33 хувиар замбараагүй нэмэгдүүлсэн байгаагаас харахад инфляц буурахгүй. Гэтэл иргэд, аж ахуй нэгж НӨАТ- аар 25,6% буюу 6 их наяд орчмыг, НДШ-20,5% буюу 4,8 их наядыг, ОАТ- 24,2% буюу 5,7 ир наяд, бусад  татвар 30%-иар төлнө гэдэг маш хүнд. Тиймээс татварын ачааллыг бууруулах ёстой" гэсэн байр суурийг илэрхийллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top