Голомт банк картын бүтээгдэхүүнээ төрөл бүрийн сонголттойгоор харилцагчдадаа хүргэн карт тухай бүрд тохирсон хөнгөлөлт, урамшууллаар үргэлж бэлэг барьсаар ирсэн. Харин энэ удаа олон улсын эрхтэй картуудад тусгайлан зориулсан буцаан олголттой урамшууллыг өнөөдрөөс эхлүүлж байна.
Хэрвээ та Голомт банкны Visa, Master, American Express брэндийн картын харилцагч бол картаараа доор дурдсан вэбсайтуудаас онлайн худалдан авалт хийж, төлбөрөө төлөөд үнийн дүнгийнхээ 3%-ийг буцаан аваарай.
Урамшуулал үйлчлэх вэбсайтууд:
Олон улсын эрхтэй картын харилцагчдад зориулсан онлайн худалдааны вэбсайтын урамшуулал нь 2023.11.30-ныг дуустал үргэлжлэх тул та өөрт хэрэгцээтэй байгаа бараа бүтээгдэхүүнээ урамшууллын хугацаа дуусахаас өмнө амжиж захиалаарай.
Мөн 2023.12.31-нийг дуустал гадаадад аялахдаа аль ч улсын DUTY FREE дэлгүүрээс сонгогдсон картуудаар худалдан авалт хийгээд 3%-ийн буцаан олголт авах боломжтой давхар урамшуулал хэрэгжиж байна.
Дээрх урамшуулалт аянуудын буцаан олголт нь 300,000₮ ба түүнээс дээш үнийн дүнтэй худалдан авалтад үйлчлэх бөгөөд онлайн худалдан авалтын вэбсайт болон Duty Free дэлгүүрээс авах боломжтой буцаан олголтын дээд хэмжээ тус бүр 300,000₮ байна.
Нэмж дурдахад олон улсын картын гүйлгээнд үйлчлэх төрөл бүрийн хөнгөлөлт урамшууллыг он дуусахаас өмнө хэрэгжүүлэхээр төлөвлөсөн тул Голомт банкнаас гаргадаг Visa, Master, American Express брэндийн картын харилцагч болж амжаагүй хүмүүс ЭНД дарж, картын дэлгэрэнгүй нөхцөлтэй танилцах боломжтой.
Та хөнгөлөлт урамшуулал болон картын нөхцөл, шалгууртай холбоотой мэдээллийг Харилцагчийн үйлчилгээний төвийн 1800-1646 дугаарт холбогдон лавлаарай.
Сэтгэгдэл ( 0 )