И Сун Гюүн бусдад хууртагдаж, хар тамхи хэрэглэсэн гэв

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 11 сарын 06


Хар тамхины хэрэгт холбогдоод буй жүжигчин И Сун Гюүн албан ёсны мэдэгдэл хийжээ. 

Тэрээр цагдаагийн байгууллагад өгсөн хоёр дахь мөрдөн байцаалтынхаа дараа өөрийгөө хар тамхи санамсаргүй байдлаар хэрэглэсэн хэмээн ярьсан бөгөөд "Шөнийн цэнгээний газар ажиллуулдаг танил эмэгтэй нь түүнийг хууран мэхэлсэн" гэжээ.

И Сун Гюүн "Тэр намайг хуурч, надад ямар нэгэн зүйл өгсөн. Би түүнийг нь хар тамхи гэдгийг мэдээгүй" хэмээсэн байна. Цагдаагийн байгууллагад гурван цагийн турш байцаалт өгсөн И Сун Гюүн "Бүх асуултад үнэн зөв, хичээнгүйлэн хариулж, цагдаа нартай бүхий л чадлаараа хамтран ажилласан" гэж мэдэгджээ. 

Түүний шээсэнд хийсэн эхний шинжилгээний хариу сөрөг гарсан. Дараагийн удаад шээс болон үснээс шинжилгээ авахад мөн л сөрөг гарсан бөгөөд энэ нь түүнийг сүүлийн 8-10 сарын дотор хар тамхи хэрэглээгүй гэдгийг баталж байгаа аж. 

Хэдийгээр түүний шинжилгээний хариу сөрөг гарсан ч үсний будаг болон бусад зүйлсийн нөлөөгөөр хариу сөрөг гарах магадлалтай байдаг тул цагдаа нар хэргийг үргэлжлүүлэн мөрдөж байна. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Х(66.181.186.37) 2023 оны 11 сарын 06

2хүүхэдтэй биздээ

0  |  0
Top