Dispatch-аас дуучин G-Dragon болон жүжигчин И Сун Гюүн нар Инчоны цагдаагийн газрын хар тамхитай тэмцэх хэлтсийн мөрдөн байцаалтад орсон нь "К" гэх эмэгтэйн заль мэхтэй холбоотой гэдгийг илчилжээ.
Тэдний эсрэг явуулж буй хар тамхины хэрэгтэй холбоотой дотоод мөрдөн байцаалттай холбоотой 17 чухал баримтыг Dispatch ил болгожээ. Уг мэдээлэлд К гэх эмэгтэй нь хар тамхи хэргэлдгээрээ алдартай нэгэн бөгөөд гэр бүлийнхний хамтаар уг хэргийг зохион байгуулалттай үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал илэрчээ. Энэхүү хэрэгт холбогдуулан 10 орчим хүнийг шалгаж буй. Эдгээр дунд К хэмээх эмэгтэйн төрсөн дүү, хуучин найз залуу, хөрш, төрсөн эгч, ээж нар багтаж байгаа аж.
Сэжигтэн К бусдыг хууран мэхлэх, залилах, гүтгэх, мөнгө шантаажлах зэрэгт мэргэшсэн нэгэн бөгөөд G-Dragon, И Сун Гюүн нарыг санаатайгаар уг хэрэгт татан оролцуулж, нэр холбогдуулжээ. Цагдаа нар түүний мэдүүлэгт тулгуурлан G-Dragon, И Сун Гюүн нарыг шалгаж эхэлжээ. Мөн дотоод мөрдөн байцаалтын явцад цагдаа нар тэдний нэрийг олон нийтэд задруулж, нэр төрд нь ноцтойгоор халдсан байна.
Сэтгэгдэл ( 0 )