G-Dragon, И Сун Гюүн нар хар тамхи хэрэглэсэн нь үйлдлээр нотлогдвол ЯЛ ОНООНО гэв

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 11 сарын 28

 

Инчон хотын цагдаагийн газрын хар тамхитай тэмцэх хэлтсээс жүжигчин И Сун Гюүн, G-Dragon нарт холбогдох хар тамхины хэргийг үргэлжлүүлэн шалгах болно гэдгээ мэдэгджээ. 

Арваннэгдүгээр сарын 27-ны өдөр тус албанаас G-Dragon-ы хилээр гарах хоригийг сунгахгүй байх шийдвэр гаргасан тухайгаа мэдээлжээ. Харин жүжигчин И Сун Гюүныг хилээр гарахыг хориглосон хугацааг сунгах хүсэлтийг саяхан Хууль зүйн яаманд хүргүүлсэн байна. 

Дээрх хоёр алдартны хар тамхи хэрэглэсэн эсэх талаарх шинжилгээний хариу сөрөг гарсан. Одоогооор хар тамхи ханган нийлүүлдэг байсан байж болзошгүй А-г баривчлах хүсэлтийг хүлээж аваагүй байгаа нь цагдаа нарыг хүнд байдалд оруулж байна. Тэд үндэслэлгүй мөрдөн байцаалт явуулсан гэх шүүмжлэлд өртөөд байгаа бөгөөд эцсийн дүгнэлт гарах хүртэл хэрэг яаж ч эргэж болзошгүй байна. 

Хэдийгээр шинжилгээний хариу сөрөг гарсан ч хар тамхи хэрэглэж байсан нь үйлдлээр тогтоогдвол ял оноох болно хэмээн холбогдох байгууллагаас мэдээлжээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top