Домогт "Big Bang" хамтлагийн гишүүн G-Dragon хар тамхины хэргээр цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа гэх мэдээлэл өнгөрсөн долоо хоногт цацагдаж эхэлсэн. G-Dragon өөрийгөө хар тамхины хэрэгт холбогдон шалгагдаж буйгаа бусдын нэгэн адилаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан олж мэджээ.
Тэрээр "Цагдаа нар надтай ерөөсөө ч холбоо бариагүй" хэмээсэн бөгөөд энэхүү явдал түүнийг маш их стресстүүлсэн гэжээ.
Үүсээд байгаа нөхцөл байдлын тухай болон мөрдөн байцаалтын явцын тухай холбогдох байгууллагаас "Бид мөрдлөг явуулж дуусмагцаа G-Dragon-ийг дуудах шаардлагатай гэж бодож байна. Одоогийн байдлаар энэ хэрэгт холбоотой хүмүүсийн хэнийг нь ч албан ёсоор яллагдагчаар татаагүй" хэмээжээ.
G-Dragon-ий хувьд энэхүү мэдээлэл цочирдом байсан ч мөрдөн байцаалтын явцад идэвхтэй оролцоно гэдгээ мэдэгдсэн. Мөн хар тамхи хэрэглээгүй хэмээн албан ёсны төлөөлөгчөөрөө дамжуулан олон нийтэд мэдэгдэл хийжээ.
Сэтгэгдэл ( 0 )