G-Dragon-ийн тухай худал мэдээлэл тараасан этгээдүүдэд ХУУЛИЙН ДАГУУ арга хэмжээ авна

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 11 сарын 22

 

G-Dragon түүний тухай худал мэдээлэл тараасан, гүтгэлэг, доромжлолын чанартай сэтгэгдэл бичсэн этгээдүүдэд хуулийн дагуу арга хэмжээ авна хэмээн түүний өмгөөлөгч өнөөдөр мэдэгджээ. 

Түүний өмгөөлөгч Ким Су Хён “Бид түүний талаар гүтгэлэг, доромжлолын шинж чанартай мэдээлэл тараасан, бэлгийн дарамт зэрэгтэй холбоотой сэтгэгдэл нийтэлсэн хүмүүсийн эсрэг хуулийн дагуу арга хэмжээ авч байна. Бид өөрсдөө болон шүтэн бишрэгчдийнхээ тусламжтайгааг цуглуулсан нотлох баримтуудын тусламжтайгаар мөрдөн байцаах байгууллагад гомдол гаргахаар бэлтгэж байна. Бид иймэрхүү зүйлсийг үл тэвчиж, хариуг нь барих болно" гэжээ. 

GD-г аравдугаар сарын 25-ны өдрөөс эхлэн сэжигтнээр шалгаж эхэлсэн бөгөөд хилийн хориг тавиад байсан билээ. Энэ сарын эхээр тэрээр урвалжийн шинжилгээ өгч, уг шинжилгээ сөрөг гарсан бөгөөд хамгийн сүүлд өгсөн үс, хумсны шинжилгээний хариу өнгөрсөн мягмар гарагт мөн л сөрөг гарчээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top