G-Dragon-ийг хэт хайнга, гэмших сэтгэлгүй хэмээн шүүмжилжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 11 сарын 07

 

Өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 6-ны өдөр Big Bang хамтлагийн гишүүн G-Dragon Инчон хотын Нонхён цагдаагийн газарт сайн дураараа ирж, 4 цагийн турш байцаалт өгсөн.

Түүний урьдчилсан шинжилгээний дүн сөрөг гарсан бөгөөд тэрээр хар тамхи хэрэглээгүй гэдгээ олон нийтэд мэдээлсэн билээ. 

Хар тамхи хэрэглээгүй гэдгээ итгэл төгс мэдэгдсэн GD-г хэт хайнга, бардам, гэмших сэтгэлгүй, үл тоомсорлосон хэв маягтай ярьсан хэмээн тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр шүүмжилж эхэлжээ.

Энэ нь G-Dragon-ий шүтэн бишрэгчдийн дургүйцлийг хүргэж, хийгээгүй үйлдлийнхээ төлөө гэмшиж, уучлалт гуйх шаардлага байхгүй хэмээн үзэж байгаагаа илэрхийлжээ. 

Инчон хотын Цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн гадна Япон болон Өмнөд Солонгосын нийт 50 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгслийн 100 орчим сурвалжлагч цугларчээ. 

 

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Мм(66.181.187.139) 2023 оны 11 сарын 08

Яг эрүүл бол биш.

0  |  0
(66.181.176.184) 2023 оны 11 сарын 08

Гэмшиж байгаа л байх, угаасаа нэг иймэрхүү хэнэггүйдүү хүн гэсэн. Байгаагаараа л байгаа нь энэ байх. Алдартнуудыг сүүдэр шиг дагасан энэ муухай юмнаас аль болох өөрийгөө чөлөөлөх хэрэгтэй дээ. Удах тусам муу уршигтай. нэг хэсэг нь ийм юмаар баяждаг болохоор хэцүү ч юм даа. эмч нарыг болон эмэгтэйчүүдийг сайн шалгах хэрэгтэй. Тэд тараагч нь байх даа

0  |  0
Top