G-Dragon-ий өмгөөлөгч албан ёсны МЭДЭГДЭЛ хийлээ

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 10 сарын 30

 

"Big Bang" хамтлагийн дуучин G-Dragon хар тамхины хэрэгт нэр холбогдоод байгаа билээ. Тэрээр өнөөдөр буюу аравдугаар сарын 30-ний өдөр цагдаагийн газар сайн дураараа байцаалт өгөхөө мэдэгдсэн байна. Түүний хувьд хар тамхи хэрэглээгүй гэх албан ёсны тайлбар өгсөн. Түүний өмгөөлөгчөөр ажиллаж буй Ким Сүн Хён мөн өнөөдөр албан ёсны мэдэгдэл хийжээ. 

Уг мэдэгдэлд "G-Dragon өнөө өглөө өмгөөлөгч авч, өмгөөлөгчийнхөө хамтаар мөрдөн байцаалтад оролцох хүсэлтээ илгээсэн. Тэрээр энэхүү хэргийн удаа дараа няцааж, хэзээ ч хар тамхи хэрэглэж байгаагшй гэдгээ мэдэгдсэн. Мөн мөрдөн байцаалтад идэвхтэй оролцож, цагда анартай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Шударга бус байдлыг хурдан арилгахын тулд G-Dragon мөрдөн байцаалтад шаардлагатай бүх материалыг сайн дураараа бүрдүүлж, үс, шээсний шинжилгээ өгөх болно. 

Сүүлийн үед энэхүү хэрэгтэй холбогдуулан G-Dragon-ийг Үндсэн хуулийн цэцийн шүүгчээр ажиллаж байсан өмгөөлөгчийг хөлсөлсөн их хэмжээний мөнгө төлсөн гэх мэт худал ташаа мэдээлэл болон YouTube-ийн бичлэгүүд цацагдаж, түүнийг ялгаварлах нь ихэссэн. Энэ бүхэн ор үндэсгүй, худал мэдээлэл бөгөөд энэхүү мэдээллийг тарааж, гүтгэлгийн шинж чанартай үйлдэл гаргасан хүмүүсийн эсрэг туйлын хатуу арга хэмжээ авах болно" гэжээ. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.176.184) 2023 оны 11 сарын 01

За тэр нь ч ёстой юу юм бэ, Хэзээ ч гэж хэзээ ч бүү хэл. Энэ удаа аврагдвал өөрийг өөрчлөөрэй

0  |  1
Top