Дуучин G-Dragon хар тамхи хэрэглэсэн гэх хэргийн үнэн мөнийг олохын тулд цагдаагийнхан хүчин чармайлт гарган ажиллаж байгаа бол хэвлэлийнхэн GD-ийн шинжилгээний хариуны тухай олон нийтэд удаа дараа түрүүлж мэдээлсэн нь хэргийн явцад хүндрэл учруулж байгаа аж.
Цагдаагийн байгууллагаас GD-ийн шүүхийн шинжилгээний хариу сөрөг гарсан тухай мэдээлсэн. Энэхүү мэдээллийг хүлээн авсан олон нийт цагдаагийн байгууллага гэмгүй хүний нэр төрд халдаж, байна хэмээн дургүйцэж эхэлжээ.
Одоогоор цагдаа нарт байгаа нотлох баримт бол зөвхөн Ганнам дахь шөнийн цэнгээний газрын менежер эмэгтэйн мэдүүлэг. Хумснаас авсан шинжилгээгээр тухайн хүнийг сүүлийн 5-6 сарын хугацаанд хар тамхи хэрэглэсэн эсэхийг тогтоодог бол үсний шинжилгээгээр сүүлийн нэг жил хүртэлх хугацаанд хэрэглэсэн эсэхийг тогтоодог байна. Тун удахгүй GD-ийн хумснаас авсан шинжилгээний дүн гарна. Уг хариу сөрөг гарсан тохиолдолд олон нийтийн цагдаагийн байгууллагын мөрдөн байцаалтын явцын итгэл үнэмшил, үр нөлөө суларна хэмээн таамаглаж байна.
Цагдаагийн байгууллагаас "Мөрдөн байцаалтын ажиллагааны үеэр бүрдсэн нотлох баримтууд дотоод мөрдөн байцаалтын явцад олон нийтэд ил болж байгаа тул мөрдөн байцаалтын явц амаргүй байна" гэжээ.
GD-ийн үснээс авсан шинжилгээний хариу энэ сарын 20-ний өдөр албан ёсоор зарлагдсан. Гэвч 19-ний өдөр энэ тухай мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарласан нь хэргийн явцыг хүндрүүлж байгаа аж.
Сэтгэгдэл ( 0 )