G-Dragon-ийг сурвалжлахаар 50 гаруй хэвлэл, 100-гаад сэтгүүлч иржээ

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 11 сарын 06

 

Өнөөдөр буюу 2023 оны арваннэгдүгээр сарын 6-ны өдөр BIG BANG хамтлагийн гишүүн G-Dragon хар тамхины хэрэгт холбоотойгоор цагдаагийн газар байцаалт өгөхөөр иржээ. 

Инчон хотын Цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтэст ирсэн түүнээс сэтгүүлчид "Яагаад сайн дураараа ирсэн"-ийг нь асуухад "Би юу болоод байгааг мэдэхийн тулд ирлээ. Би хар тамхитай холбоотой гэмт хэрэг үйлдээгүй. Би үүнийгээ илчлэхээр ирсэн болохоор энэ тухай ярихаас илүү хурдан шалгуулах нь дээр гэж бодож байна" гэсэн хариулт өгчээ. 

Түүнийг хэзээ үсээ будаж, цайруулсан болохыг асуухад "Би будаг хүргээгүй" гэж хариулсан байна. Өнөөдөр түүнд энгийн урвалжийн шинжилгээ хийж, шээс болон үснээс нь дээж авах аж. Мөн гар утсанд нь шалгалт хийж, эм авдаг байсан эмчтэйгээ ямар харилцаатай болохыг нь тодруулах аж. 

Инчон хотын Цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн гадна Япон болон Өмнөд Солонгосын нийт 50 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгслийн 100 орчим сурвалжлагч цугларчээ.

G-Dragon-д холбогдох хэргийн үйл явц болон түүний байр суурийг сонсохоор ирсэн сэтгүүлчид байцаалт өгч дуусах үед нь эргэж уулзахаар хүлээж байна. 

 

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Эрка(66.181.161.248) 2023 оны 11 сарын 06

Тэр үнэхээр сандарч байна. Түүний өмнөөс сэтгэл түгшээд байна

0  |  0
зочин(66.181.176.184) 2023 оны 11 сарын 06

Хаа сайгүй л эрүүл мэндийн манаанд зогсдог эмч нар маань хар тамхины боол болжээ, манай бөхчүүдийг ч тэд нар л уруу татдаг

0  |  0
Top