Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ч.Ундрамтай ярилцлаа.
-Монголбанкнаас өргөн мэдүүлсэн “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөл”-ийг УИХ-аар хэлэлцэж байна. Хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн ахлагчийн хувьд үндсэн чиглэлийн төсөлд ямар байр суурьтай байна вэ?
-Ард иргэдэд үнийн өсөлт, инфляц хамгийн хүндээр тусаж байна. Иймд аль болох популизмаар биш, илүү бодлогын чиглэлд нь барьсан үндсэн чиглэл батлагдаасай гэж ажлын хэсгийн ахлагчийн хувьд үзэж байна. Өнөөдрийн бодит нөхцөл байдал гэвэл төсвийн тэлсэн бодлого хэрэгжиж байна. Төсвийн хувьд сүүлийн дөрвөн жилд жил бүр түүхэндээ байгаагүй өндөр зарлагатай төсөв баталж ирлээ. Тэгэхээр ийм үед инфляцыг бага байлгахын тулд мөнгөний хатуу бодлого баримтлахаас өөр аргагүй. Өнгөрсөн жилүүдэд цар тахлын хүнд хэцүү үед бид хүүхдийн мөнгийг нэмэгдүүлэх, иргэдийн ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах зэрэг мөчлөг сөрсөн бодлогыг хэрэгжүүлснээр хямралыг амжилттай даван гарсан. Гэвч үүнтэй залгуулаад олон улсын геополитикийн хурцадмал байдал үүссэнээр бидний өмнө дахин нэг сорилтыг бий болголоо. Гэхдээ Засгийн газар, УИХ, Төв банкнаас авч хэрэгжүүлсэн маш хурдтай арга хэмжээ, бодлогуудын үр дүнд өнөөдөр эдийн засгийн нөхцөл байдал сайжраад байна. Эдийн засгийн өсөлтийг дагаад төсвийн бодлого ч бас ихээхэн хэмжээгээр тэлж байгаа учраас үүний нөгөө талд инфляцыг хөөрөгдөхгүйн тулд хатуу мөнгөний бодлого хэрэгжүүлэхээс өөр аргагүй болж байна. Бид бүхэн нэгэнт төсвийн тэлсэн бодлоготой байгаа үед Төв банк нэлээд чанга, өөрийн гэсэн байр суурьтай, хараат бусаар үйл ажиллагаагаа явуулах нь зөв. Хамгийн гол асуудал нь энэ. УИХ-ын эдийн засгийн байнгын хорооны гишүүд ч үүнийг хүсэж байгаа.
-Тэгэхээр Монголбанкнаас ирэх жил инфляцыг 6 хувь орчимд тогтворжуулахаар зорьж буйгаа тайлбарлаж байна. Энэ зорилтод хүрэх орон зайг хэрхэн харж байна вэ?
-Гол нөхцөл нь нэгэнт төсвийн бодлого тэлж байгаа болохоор мөнгөний бодлогыг чанга атгаж байж энэхүү зорилтод хүрнэ гэж харж байгаа. Ямар нэгэн байдлаар мөнгөний нийлүүлэлтийг Монголбанкны зүгээс өдөөх ёсгүй. Хэрвээ ийм асуудал гарвал инфляц өндөр болно.
-Дотоод цэвэр активыг нэмэгдүүлэхийн тулд хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах хүрээнд “Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны тухай хууль”-ийг баталж, Монголбанк талаас гадны банк салбараа нээх эрх зүйн орчныг шинэчлэн боловсронгуй болгоход зорьж байна. Иймд үндсэн чиглэлийн хэлэлцүүлгийн үеэр илүү нарийвчилсан зохицуулалтуудыг тусгах шаардлага бий уу?
-Бид бүхэн үндсэн чиглэлийн төсөлтэй холбоотойгоор бизнесийн төлөөллүүдтэй уулзалт хийсэн. Уулзалтад ажлын хэсгийн гишүүд, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Бизнесийн зөвлөл, Америкийн худалдааны танхимын Монгол дахь салбарын төлөөллүүд оролцсон. Томоохон бизнес эрхлэгчдийн тавьж байгаа асуудал нь нэгдүгээрт, манай банкнуудын гадаад төлбөр тооцооны гүйлгээ удаашралтай байна, хоёрдугаарт их хэмжээний зээл өгөх ямар ч боломж, чадамжгүй байна. Гэтэл гадаад улсад очоод материалаа өгөөд гаднаас зээлээ авч болж байна. Гэсэн ч хэчнээн гадаадаас санхүүжилт татсан ч өнөөгийн нөхцөлд энэ нь дотоодын банкаар зайлшгүй дамжих шаардлагатай байдаг учраас эх үүсвэрийн хөрөнгө оруулалт татахад аж ахуйн нэгжүүдэд хүндрэлтэй тусдаг тухай уулзалтын үеэр хэлцгээж байсан. Цаашид бид эдийн засгаа тэлье, том хөрөнгө оруулалтуудыг Монголд татъя, томоохон төслүүдийг урагшлуулъя гэвэл олон улсын хэмжээнд чадамжтай, том банкнуудыг оруулж ирэхээс өөр аргагүй. Тийм учраас үндсэн чиглэлд гадаадын банкийг оруулж ирэх асуудлыг дэмжиж байгаа. Мэдээж холбогдох журам, зохицуулалт, тохиргоог Монголбанк өгөгдсөн бодлого, хуулийнхаа дагуу хийнэ. Бидний зүгээс үүрэг, даалгавар өгч байна. Зөвхөн Монгол Улсад гаднын банк орж ирэх санал тавиад байх биш, өөрсдөө явж уулзаад, Монголын зүгээс тавьж буй санал, боломжуудыг танилцуулж, ажиллах ёстой гэсэн байр суурьнаас хандаж байгаа.
-Энэ удаагийн үндсэн чиглэлийн гол онцлог нь таны хэлсэнчлэн олон нийт, бизнес эрхлэгчдэд төслийг өргөн хүрээнд танилцуулж, саналуудыг цуглууллаа. Энэхүү гарч байгаа саналуудыг үндсэн чиглэлд тусгах уу?
-Бизнесүүдийн тавьж байгаа бас нэг томоохон асуудал бол банкнууд бизнесийн зээлээс илүүтэй хэрэглээний зээлд төвлөрч байгаа нь хөрөнгийн эх үүсвэрийн хувьд аж ахуйн нэгжүүдэд хүндрэлтэй байна. Инфляцтай уялдуулаад бодлогын хүү өндөр байгаа нь бизнесийнхний гар дээр очих зээлийн хүү багадаа л 16 хувьтай байна гэсэн асуудлыг тавьж байна. Тийм учраас мөнгөний бодлогын үндсэн чиглэлд арилжааны зээлийг нэмэгдүүлж, хэрэглээний зээлийг хумих макро тохиргоо хийх чиглэлийг оруулахаар ажлын хэсэг дээр яригдаж байна.
-Тодруулбал?
-Бизнесийн зээлийг банкнууд 1-2 жилийн хугацаатай гаргаж байна. Гэтэл бодит байдал дээр жишээлбэл, бараа бүтээгдэхүүн импортлогчид бараагаа тээвэрлэж ирэх гэсээр байтал 6 сар өнгөрчихдөг, арай хийж оруулж ирсэн байраагаа зах зээлд гаргах гэсээр байтал мөнгөө эргэлдүүлэх нь байтугай зээлээ төлөх хугацаандаа тулчихдаг зэрэг асуудлыг тавьж байна. Тиймээс ажлын хэсэг дээр бид бүхэн бизнесийн зээлийг 3-5 жилийн хугацаатай олгох боломжийг банкнуудад нээж өгөх, ийм боломжоор хангах зэрэг саналыг ярьж байгаа. Зохицуулалт талаасаа бол 3-5 жилийн хугацаатай зээл өгөхийг Монголбанкнаас хориглосон зүйл байхгүй. Арилжааны банкнууд зах зээлийнхээ зарчмаар энэхүү асуудлыг шийдэх боломжтой. Тиймээс заавал үндсэн чиглэлд орох шаардлагатай юу, үгүй юу гэдэг дээр санал хураах хэрэгтэй байгаа. Ажлын хэсгийн гишүүдээс гарч байгаа бас нэг санал бол ипотекийн зээлийг нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн байрь суурьтай байна. Ялангуяа, хөдөө орон нутагт 60 хувь, хотод 40 хувийн харьцаатайгаар олгоё гэсэн санал гарч байна. Өнгөрсөн жилүүдэд нийт санхүүжилтээс хөдөө орон нутагт 20, хотод 80 хувий нь олгодог байсан. Засгийн газраас хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах бодлогыг хэрэгжүүлж буй. Иймээс ипотекийн зээлийг хөдөө орон нутаг руу түлхүү чиглүүлэх талаар онцолж байгаа юм.
-Нөгөөтэйгүүр мөнгөний хатуу бодлого нь хэдийгээр бизнесийн зээлийг нэмэгдүүлэх бодлого барих ч хүү өндөр байх нөхцөлийг бүрдүүлэх нь бизнесийн орчинд төдий л таатай бус байна шүү дээ.
-Хэрвээ мөнгөний бодлогыг одоогийн ийм нөхцөл байдалд сулруулбал эргээд инфляц өснө. Энэ нь бизнес эрхлэгчдийн түүхий эдийн үнийг өсгөхөөс эхлээд, нийт эдийн засаг, бизнес эрхлэгчид, хэрэглэгчдэд бүгдэд нь сөргөөр нөлөөлөх аюултай. Төсөв дээр нэг авах зүйл нь “Хүнсний хувьсгал” бодлогын хүрээнд хүнсний салбар руу чиглэсэн хүүгийн татаасыг тусгасан байгаа. Цаашид хэрвээ аливаа нэгэн салбарт чиглэсэн бодлого баривал түүнийгээ улсын төсөв дээр суулгаад, банк өөрийн эх үүсвэрээр зээлээ өгөөд, хүүгийн татаас дээр дэмжлэг олгож явах нь зүйтэй. Өнгөрсөн хугацаанд хүнсний салбарт экспортыг орлох, импортын чиг баримжаатай олон шинэ үйлдвэрүүд бий болж байна. Тэгэхээр аливаа салбарыг энэ байдлаар бид бүхэн харах хэрэгтэй байна. Монгол Улс хэрэглэгч улс, үйлдвэрлэгч улс биш. Валютыг хамгийн ихээр гадагшаа урсгаж байгаа зүйл нь газрын тос, барилгын арматур, автомашин, автомашинтай холбоотой зүйлс, хүнс зэрэг хэд хэдэн салбар байна. Тэгэхээр аль болох хүнсээ өөрсдөө хийдэг, шатахуунаа өөрсдөө үйлдвэрлээд хэрэглэгч, үйлдвэрлэгчээ балансалж явахгүй бол манай эдийн засаг одооийн энэ байдлаар урт хугцаандаа тогтвортой байхад хэцүү. Тийм учраас саяны тухайлсан асуудлууд руу чиглэсэн төсвийн бодлого байх хэрэгтэй.
Сэтгэгдэл ( 8 )
Undramiig demjihgyu bn
Бие засаад гэрээ зас ...энэ авгай ариун амьтан уу ичихэд яагаад ийм л лалрууд төр түшиж байна даа
Shiree
Энэ бтд 2 өөрийнфхөө гэр бүлийг яаая гэж бж улсын санхүү ярьчиж хүүхэд хүчирхийлэгч авгай
gal togoondoo nua - taigaa avaltsdag geed hevleleer garaad baidag huuhen shivdee..
Боловсролтой эмэгтэй шүү
үнэхээр цайчихсан гичии юмаа.
mungu yarhaar Mongol ard tumen chamaig hargah u ⁉️ chinii yardag amnaas chin gardag ug n mungu mungu УИХ-ын гишүүн Ч.Ундрам aa chi ard tumen nii bolomjiig hulgailchaad gadnii huntei hamtarj Mongol ulsiin tom hurungiig idej baij yaana yaana genee ⁉️ УИХ-ын гишүүн Ч.Ундрамaa hamtarj ajilj gadaadtai her zereg orlog oldog be ⁉️ harin ardtumen hurteel baihgui baigaa uchir УИХ-ын гишүүн Ч.Ундрам aa chi Mongol ardtumen hamtarj ajildag gadaadtai orlog oo henj tailbarl Mongol ardtumen yagaad uurusdiin bolomjoo gadaad hund undur bolomj uguh estoi yum be bid yagaad gadaad hun tejeeh estoi gej