"Эрхэт Монгол" медиа групп “Үдийн цайг сүүтэй болгоё” сэдвийг энэ арваннэгдүгээр сарын турш онцлон хөндөж байна. Өнөөдөр бид сүүний хэрэглээг судалгаан дээр үндэслэн "Үдийн хоол"-ндоо нэвтрүүлж байгаа Ерөнхий боловсролын сургуулиас мэдээлэл бэлтгэлээ.
Ерөнхий боловсролын “Путонхуа” дунд сургууль "Үдийн цай"-ндаа сүү, цагаан идээ заавал оролцуулж, сурагчдаа яс сийрэгжилт, шүдний өвчлөлөөс сэргийлэх зорилгоор өдөр тутмын хэрэглээндээ нэвтрүүлж эхэлжээ.
ШУТИС-ҮТС-ийн багш, доктор, профессор, хоол зүйч М.Пүрэвжав, хоол зүйч Г.Амарсанаа нар 2013 онд Баянгол дүүргийн 113-р сургууль дээр 7 настай 130 хүүхдэд "Sonos 3000" аппарат ашиглан, ясны сийрэгжилтийн хэмжилт явуулсан ба дараа нь харьцуулсан судалгаа хийж, судалгааны турш буюу зургаан сарын хугацаанд хүүхдүүдэд өдөр бүр 200 гр хөөрүүлсэн сүү уулгаж байжээ.
Дэлгэрэнгүй ярилцлагыг ЭНД ДАРЖ уншина уу!
Энэ тухай Ерөнхий боловсролын “Путонхуа” сургуулийн хоол зүйч Г.Амарсанаа онцлоод, дээрх сайн туршлагаа өөрийн сургууль дээр хэрэгжүүлж байгаа талаараа мэдээлэл өглөө.
“Путонхуа” сургууль ШУТИС-ҮТС-ийн Монгол, Солонгосын хамтарсан Шим тэжээлийн судалгааны төвтэй хамтран ажиллаж, хүүхдийн ясны сийрэгжилтийг хэмжсэн судалгаан дээрээ үндэслэн өдөр бүр сүү, цагаан идээг "Үдийн хоол"-ндоо багтаагаад байгаа аж. Хэрэглээний явцад сүү, сүүн бүтээгдэхүүн хүүхдүүдийн өсөлт, ясны бүтцэд хэрхэн нөлөөлж байгаа судалгаагаа үргэлжлүүлэхээр төлөвлөжээ.
Сэтгэгдэл ( 0 )