Францын “Эх орончид” намын дарга Флориан Филиппо тус улс Европын холбооноос гарч, Украинд байраа тавьж өгөхийг уриалжээ.
Тэрбээр “Украинд байраа тавьж өгцгөөе, аль болох хурдан явцгаая” гэсэн байна.
Түүний энэ үг францчуудын зүгээс шүүмжлэлд өртөх нь мэдээж юм.
Тэгвэл үүний өмнө ОХУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова Евро комиссын дарга Урсула фон дер Ляйены мэдэгдлийг шүүмжилсэн билээ. Урсула фон дер Ляйен “Европын холбооны бүрэлдэхүүнд шинэ улсыг хүлээж авах эсэх нь тэдний “байгуулсан гавьяаны” үндсэн дээр л болох зүйл” гэж хэлсэн байна.
Сэтгэгдэл ( 1 )
Eooh uyn soliotoo nuhur garad ir bee eh oronch nam gene uu Eh oronchid Ch Arai ingej yarihgui baihaa hetvulstrujsen haltaihainud bishhuu kkk