Украины ерөнхийлөгч Володимир Зеленський Францын ерөнхийлөгч Эмманюэль Макронтой утсаар ярихдаа Украины нутаг дэвсгэрт Өрнөдийн орнуудын цэргийг байрлуулах асуудлыг дахин хөндсөн байна.
“Өнөөдөр би Францын ерөнхийлөгчтэй утсаар ярилаа. Батлан хамгаалах чиглэлд үзүүлэх янз бүрийн хэлбэрийн дэмжлэг, Украинд олгох зэвсгийн багц зэрэг асуудлыг бид дэлгэрэнгүй, нухацтай хэлэлцлээ. Украинд их бууны сум худалдан авахад хөрөнгө оруулах асуудлыг ч хэлэлцсэн. Мөн түүнчлэн түнш орнуудын цэргийг Украинд байрлуулах, Украины цэргийн албан хаагчдыг сурган бэлтгэх асуудлыг хөндөн ярилцсан” гэж Зеленський тэмдэглэжээ.
Түүний ярианы дүрс бичлэгийг Telegram суваг дээр нийтэлсэьн байна. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Зеленський Брюссельд айлчлах үеэрээ Эмманюэль Макронтой уулзаж, Өрнөдийн орнуудын цэргийг Украинд байрлуулах тухай асуудлыг бас хэлэлцэж байжээ.
Ройтерс агентлаг Европын болон Украины түшмэдийг иш татан өмнө нь мэдээлж байснаар, гал зогсоох юм уу энхийн гэрээ байгуулсан тохиолдолд өрнөдийн 100 мянга орчим албан хаагч бүхий цэргийн бие бүрэлдэхүүнийг Украинд илгээх тухай Европын орнууд хэлэлцэж байгаа ажээ. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Эмманюэль Макрон энэ асуудлыг Их Британийн ерөнхий сайд Кир Стармертай хэлэлцэж байжээ.
Сэтгэгдэл ( 0 )