Жил бүр он гарахын өмнө болдог хамгийн том арга хэмжээнүүдийн нэг бол “ГОЁЛ” наадам. 36 дахь жилдээ зохион байгуулагдаж буй “ГОЁЛ-2024” наадмын шилдгүүд энэ сарын 19-нд “ШангриЛа” зочид буудалд тодорно.
“ГОЁЛ-2024” наадмын “Загварын 7 хоног” гурав дахь өдрөө үргэлжилж байна. Энэ жилийн хувьд Шилдэг дизайнер, Шилдэг залуу дизайнер, Шилдэг эрэгтэй модель, Шилдэг эмэгтэй модель, Шилдэг фото модель, Топ модель гэсэн долоон номинацаар “ГОЁЛ-2024” наадмын шилдгүүдийг шалгаруулах юм.
“TV8” телевиз арваннэгдүгээр сарын 19-нд “ШангриЛа” зочид буудлаас “ГОЁЛ-2024” наадмыг шууд дамжуулан хүргэнэ.
Сэтгэгдэл ( 0 )