“Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв” ТӨХХК-ийн Мэдээлэл Технологийн Газрын програмист З.Ононтой ярилцлаа.
-Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Бидний урилгыг хүлээн авч ярилцаж байгаад баярлалаа?
-Сайн байна уу? Та бүхэнд бас энэ өдрийн мэнд хүргэе.
-Та өөрийгөө танилцуулаад Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн талаар товч танилцуулаач?
-Намайг Зоригийн Онон гэдэг. Би Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн Мэдээлэл технологийн газрын програмистаар ажилладаг. Манай компани Монголын хөрөнгийн зах зээлийн дэд бүтцийн байгууллага бөгөөд шинээр гаргаж буй үнэт цаас, өрийн хэрэгсэл, хаалттай болон нээлттэй хувьцаат компанийн үнэт цаасны бүртгэл хадгаламжийг хийж гүйцэтгэн хувьцаат компаниудын ногдол ашиг, ногдол хувийн мөнгийг зуучлан тарааж монгол улсын иргэдэд үнэт цаасны төрийн үйлчилгээ иргэдийн нэгдсэн үнэт цаасны төвлөрсөн мэдээллийн бааз хадгалагддаг мөн өдөр тутмын арилжааны төлбөр тооцоог хийж гүйцэтгэдэг байгууллага юм аа.
-Та өөрийн програмистийн өдөр тутмын ажлаас сонирхуулвал?
-Миний өдөр тутмын ажил гэхээс илүү байгууллагынхаа өдөр тутмын ямар ажил гүйцэтгэдгийг багахан тайлбарлавал сонирхолтой байх болов уу. Манай байгууллага бол Хөрөнгийн биржүүд , бүх үнэт цаасны компаниуд болон төрийн багууллагуудтай холбогдож ажилладаг Үнэт цаасны зах зээлийн дэд бүтцийн байгууллага юм.
Та өнөөдөр АПУ Хувьцаат компаний хувьцааг өөртөө авлаа гэж үзье ямар нэгэн Үнэт цаасны брокер диллерийн компаниар дамжуулан захиалга өгч биелэн, таны нэр дээрх хувьцааг төвлөрсөн хадгаламжид бүртгэж, таны нэр дээр хадгалж бирж таныг авсан гэдгийг мэдэгдэж төлбөр тооцооны клирингийн төвөөс шүүгдэж ирсэн хэлцлүүдийг баталгаажуулж худалдан авсан талд үнэт цаасны дансанд хувьцааг байршуулж, худалдагч талын мөнгийг үнэт цаасны дансанд байршуулах ажлыг гүйцэтгэдэг гэж ойлгож болно.
-Та яагаад Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төвд ажиллах болсон бэ. Тус компанид ажиллах онцлог тал нь юу байна вэ?
-Хүмүүс IT гэхээр ер нь компьютер форматлуулах гэдэг ойлголтоос хэтрэхгүй байх талтай, энийг харахаар хүмүүсийн програмист мэргэжлийг харах өнцөг өнгөц байна уу гэж хардаг.
Ерөнхийдөө би өөрийн мэргэжлээр ажиллахад бүх талаар судалж үзсэн бөгөөд хаана ч ажилласан цөөхөн талын сонголттой гэх юм уу? Нэгэн хэвийн зүйл хийдэг, харин Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд ажиллахад хөрөнгийн зах зээл өдөр тутмын эргэлт, үнэт цаасны зах зээл монголд хэрхэн үйл ажиллагаа явагддаг талаар мөн хөрөнгийн зах зээлийн өргөн мэдлэгтэй болж зах зээлийг бүрэн судлах боломжтой гэж харсан, зөвхөн код бичих биш олон талын мэдлэг шаардлагатай байсан болохоор сонирхолтой санагдаад тус байгууллагад боловсон хүчин болж ажиллахаар шийдсэн...
-Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд ойрын хугацаанд хийгдсэн ажил, төсөл хөтөлбөрүүд , хийгдэхээр төлөвлөж байгаа системийн шинэчлэлийн ажил зэрэг мэдээлэл технологийн хувьд хийгдсэн ажлуудаас танилцуулаач?
-Манай компаний ойрын хугацаанд хийгдсэн томоохон ажил, төсөл гэвэл юуны өмнө Мөнгөн хөрөнгийн гүйлгээ хийх гуравласан гэрээг цахимжуулах ажлын хүрээнд тестын орчинд 12 үнэт цаасны компанийн туршилт амжилттай явагдаж байна. Мөн манай компанийн мэдээлэл технологийн албанаас хэрэгжүүлсэн томоохон ажлын нэг болох, хөрөнгийн зах зээлд шинээр үйл ажиллагаа явуулах гэж буй “Чингис хаан бирж”-н тестийн ажил 2 жилийн хүрээнд амжилттай явагдаж одоогоор дуусах шатандаа орсныг дуулгахад таатай байна. Манай үйл ажиллагааны гол хүчин зүйл болох техник, технологийн шинэчлэл, сайжруулалтын ажлыг энэ оны эхээр хийж гүйцэтгэсэн, Цаг хугацаатай уралдан хөгжиж буй мэдээллийн эринд өөрчлөгдөж шинэчлэгдэхийн хэрээр бид ч бас цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхах болно гэж хэлмээр байна.
-Та уншигч залуусдаа зориулаад, ирээдүйд мэргэжлээ сонгох гэж буй, мөн Хөрөнгийн зах зээлд ажил үйлчилгээ явуулахаар төлөвлөж байгаа залуусд хандан зөвлөгөө өгвөл ?
-Одоо үед хөрөнгиин зах зээлииг залуучууд ихээр судлаж, сонирхох болсон, ойрын хэдэн жилд манай улсад биржиин болон биржиин бус зах зээл дээр үнэт цаас болон койнууд маш ихээр гарч ирсэн. Тэр болгонд ямар ч мэдлэггүй хурдан ашиг олох сонирхолтой, олон тооны залуус койны зах зээл рүү орсон, үүнээс үүдэлтэй маш олон хүмүүс алдагдал хүлээж зарим цөөн тооны хүмүүс ашиг хииж, маш олон тооны хүмүүс мөнгөө алдаж буруу хөрөнгө оруулалт хийсэн байсан бол одоо хөрөнгийн зах зээлийг эхнээс нь судалж ойлгохыг хүссэн залуус олширч байгаад таатай байна, хөрөнгийн зах зээлд зөв арга замаар оролцож, хурдан ашиг хийх сэтгэлгээнээс салж, мөн чанарыг ойлгож зөв хөрөнгө оруулалт хийх, өрийн хэрэгсэл худалдан авах гэх мэт бусад боломжуудыг олж харан багахан ч болов уу ашиг олох зэрэг орлого бий болгож байгаа хүмүүс зөндөө нэмэгдсэн. Тиймээс ирээдүйн мэргэжлийг сонгохдоо хөрөнгиин зах зээлтэй хамааралтай ажил мэргэжил сонгоход ирээдүйд монгол улсад эрэлттэй байх болно гэж хэлмээр байна.
-Баярлалаа бидний урилгыг хүлээн авч манай ярилцлаганы зочноор оролцсонд баярлалаа.
-Ярирлцлагын зочноор урьж ярилцсанд баярлалаа, танай хамт олонд мөн ажлын амжилт хүсье.
Сэтгэгдэл ( 2 )
amjilt husey
amjilt husey