Ж.Ганбаатар: АИ92 шатахууны үнэ өсөхгүй, харин ч бууна

2023 оны 12 сарын 11

Шатахууны нийлүүлэлт, хангамжийн талаар УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар мэдээлэл өгч байна.

(2023.12.11)


Тэрээр "ОХУ-аас Ангаскийн үйлдвэрээс ачигдсан бүтээгдэхүүн 4-5 хоногийн дотор Монголд орж ирдэг. Роснефт болон бусад үйлдвэрүүдээс ашигдаж байгаа дизель түлш бараг 21 хонодог.

Ангаскийн үйлдвэрээс ачигдсан АИ92 шатахуун хурдтай орж ирнэ. Тус үйлдвэрээс өнөөдрийн байдлаар 18 мянган тонн АИ92 замд явж байна. Зарим нь Монголд ороод ирсэн. Зарим нь ОХУ-ын нутаг дэвсгэрт байна.

Цаашдаа АИ92 түлшний үнэ өсөхгүй. Үнэ харин бууж байгаа. Та бүхэн Дэлхийн зах зээлийн үнийг харж байгаа байх. Өнөөдөр баррел нь 70 ам.доллараас доош унасан байгаа.

Хойноос нийлүүлж байгаа үнэ ч бууж байгаа. АИ92 шатахууны хувьд манайх 705 ам.доллараар таван жилийн хатуу гэрэээтэй.

Аж ахуйн нэгжүүдийн алдагдал гурван жил байсан бол одоо харьцангүй алдагдалгүй болсон.

Бас нүүрээ улалзуулж байж л энэ гэрээг хийсэн. 705 ам.доллар гэдгийг таван жилдээ барина. Гэрээг жил жилээр нь сунгаад явдаг. Энэ жилийнхээ гэрээг сунгасан" гэв.
 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
чимэг-очир(202.179.21.254) 2023 оны 12 сарын 14

Оргил дэлгүүрийнхээ бараатай л зүйрлэж яриад байх юмаа.

0  |  0
иргэн(66.181.185.12) 2023 оны 12 сарын 12

энэ хүн чинь бензины нийлүүлэлт ложистик тал дээр түй ч мэдэхгүй хүн шдээ, мэддэг юм шиг хуцаж байнадаа

1  |  0
mnbvcб(176.66.87.78) 2023 оны 12 сарын 12

Дандаа ачигдаад замдаа явж байгаа гэнэ

1  |  0
E(139.5.216.67) 2023 оны 12 сарын 12

ХУЦУУР МИНЬ ҮНЭ ЯАХ ВЭ. ОЛДОХГҮЙ БАЙНА. ТҮЛШ ШАТАХУУНЫГ АВИЛГАТАЙ БОЛГОХ ГЭЭД БАЙГАА ЮМ УУ.

1  |  0
Top