Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 1 /Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэг/-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, иргэн Х.Г, У.Ц, А.С нар нь 753 сая төгрөгийн үнэ бүхий алтан гулдмайг Замын-Үүд дэх Гаалийн газрын хяналтын бүсээр Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэх хэргийг тус сум дахь сум дундын шүүх 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хянан хэлэлцэж, шийдвэрлэсэн байна.
Тодруулбал, шүүхээс Х.Г, У.Ц, А.С нарыг Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, 753 сая төгрөгийн үнэ бүхий алтан гулдмайг улсын орлого болгож, шүүгдэгч нарт 5 сая 400 мянган төгрөгөөр торгох ялыг тус тус оногдуулсан байна.
Сэтгэгдэл ( 1 )
тэнэгүүд шуналтаж байж юу ч үгүй болж дээ