Entrepreneur-2023 | "Монполимет групп"-ийн хоёр компани шилдгээр шалгарлаа

2023 оны 12 сарын 25

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмрээ оруулж буй оны онцлох аж ахуйн нэгжийг шалгаруулдаг “Entrepreneur-2023” арга хэмжээнээс "Монполимет групп"-ийн  хоёр компани шилдгээр шалгарлаа.

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас 26 дахь жилдээ зохион байгуулж байгаа уг шалгаруулалтад "Монполимет" ХХК Байгалийн нөхөн сэргээгч Энтрепренерээр 22 дахь удаагаа шалгарсан бол Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгч Энтрепренерээр "Монцемент Билдинг Материалс" ХХК шалгарлаа.

Монполимет Групп нь үйл ажиллагаагаа эхлүүлсэн цагаасаа хойш байгаль орчин, нөхөн сэргээлтийн бодлогыг эн тэргүүнд баримталж,

-Төв аймгийн Заамар,

-Булган аймгийн Бүрэгхангай сумдын заагт орших Тосон үйлдвэрийн уул уурхайн үйлдвэрлэл, байгаль орчны нөхөн сэргээлтийг Монгол Улсдаа жишиг үйлдвэр, сургалтын бааз болгох чиглэлээр хөгжүүлж ирсэн.

"Монполимет групп" нь Дорноговь аймгийн Өргөн суманд Монгол Улсдаа жишиг хуурай аргын “Монцемент” цементийн үйлдвэрийг бүтээн байгуулсан.Сэргээгдэх эрчим хүч гэдэг нь зөвхөн нар, салхины станцаар тогтохгүй маш олон төрлөөр хөгжиж байна.

Тухайлбал Цемент үйлдвэрлэлийн технологи нь цельсийн 300-600 хэмийн дулааныг агаарт ялгаруулдаг.

"Монцемент Билдинг Материалс" ХХК нь энэхүү дулааныг дахин боловсруулж 5МВт эрчим хүч үйлдвэрлэж үйлдвэрийнхээ дотоод хэрэгцээний 40 хувийг хангаж байна.

Хуурай аргын технологийн явцад ялгарах дулаанаар уур үйлдвэрлэж түүнийгээ эрчим хүч болгон хувиргаж жилд дунджаар 15000тн хүлэмжийн хийг бууруулсаар байна. Уг технологийг Монгол улсдаа анх удаа нутагшуулснаар сэргээгдэх эрчим хүчний шинэ ойлголт, ноу-хауг хэрэглээнд нэвтрүүлээд байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Өлгүүр(103.212.118.33) 2023 оны 12 сарын 25

Шагнал гардаж авч байгаа Мөнхбат гэх олиггүй эр хуримаа дөнгөж хийсэн жилээ эхнэрээ араар нь тавьж байсан хэвээрээ л байна уу новш чинь

0  |  0
Top