ЗГ-ын Автобаазын албан тушаалтан "ХУУРАМЧ" цэнхэр дугаараар зорчиж байжээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2023 оны 12 сарын 26

Нийслэлийн замын түгжрэлийг бууруулах зорилгоор автомашины дугаарыг хязгаарлаж эхэлсэн. Гэвч төрийн албаны хэрэгцээнд ашиглаж байгаа цэнхэр дэвсгэртэй улсын дугаартай автомашинууд олон тоогоор зорчиж эхэлсэн бөгөөд "Цэнхэр дугаартай тээврийн хэрэгслийг бүртгэлийн системээс шалгахад машины өнгө зөрж байна, хуурамч дугаар байж болзошгүй" гэх мэдээлэл цахим орчинд нийтлэгдсэн байна. 

Уг мэдээллийг Тээврийн цагдаагийн албанаас зөрчлийн шинжтэй гомдол, мэдээллийн бүртгэлд авч шалгахад "Засгийн газрын Автобааз ТӨҮГ-ын эрх бүхий албан тушаалтан нь байгууллагын тээврийн хэрэгслийн улсын дугааруудыг цэнхэр дэвсгэртэй дугаараар солиулах үедээ “УБҮ” гэх тэмдэглэлийг “УНҮ” гэж алдаатай бичин хүргүүлэн, хэвлүүлж, уг тээврийн хэрэгсэлд алдаатай хэвлэсэн улсын дугаарыг зүүж замын хөдөлгөөнд оролцуулсан" байжээ.

Улмаар Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 56 дахь хэсгийн 2-д заасныг зөрчсөнийг тогтоож, Зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах эрх бүхий албан тушаалтнаас дээрх зөрчлийн холбогдогчид 500 нэгжтэй тэнцэх 500,000 төгрөгөөр торгох, уг тээврийн хэрэгслийн улсын дугаар алдаатай хэвлэгдсэнийг мэдсээр байж жолоодон замын хөдөлгөөнд оролцсон жолоочид 50 нэгжтэй тэнцэх 50,000 төгрөгөөр торгох, жолоодох эрхийг 3 сарын хугацаагаар хасах шийтгэлийг тус тус оногдуулсан байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
E(202.9.40.66) 2023 оны 12 сарын 26

Tehiin zogsooliin seseer ovogtoi suhee hogiin hulgaich hontsiin shees hontsiin huuhed seseeriin saltaanii buus

0  |  0
Top