Экспортын дүн импортын дүнгээс 5932.0 сая ам.доллараар давлаа

2024 оны 01 сарын 10

Гадаад худалдааны 2023 оны урьдчилсан гүйцэтгэлийг экспортын 665273, импортын 309431 гаалийн мэдүүлгийг болон бусад эх сурвалжийг үндэслэн гаргав. Үүнээс, тайлангийн хугацаанд нээгдэж ажилласан түр боомтоор нэвтрүүлсэн экспортын 27408, импортын 1485 мэдүүлэг байв.

2023 оны урьдчилсан гүйцэтгэлд Монгол Улс дэлхийн 160 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 24437.0 сая ам.доллар болж 2022 оны мөн үеэс 3194.0 сая ам.доллар буюу 15.0 хувиар өсчээ.

Экспортын дүн импортын дүнгээс 5932.0 сая ам.доллараар давж, гадаад худалдааны баланс эерэг гарлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top