Өнгөрөгч 2023 оны наймдугаар сарын 04-ний өдөр бүлэг этгээдүүд хүн барьцаалж, их хэмжээний мөнгө дээрэмдсэн хэргийн шалгалтын ажиллагаа дуусаж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлжээ.
Тодруулбал, иргэн Б гэгч нь бусадтай бүлэглэн, ашиг олох зорилгоор урьдчилан нэгдэж, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах орон сууцанд зөвшөөрөлгүй нэвтэрч, хохирогчийг хулгайлан, хүч хэрэглэж 98.5 сая төгрөгийг дээрэмдсэн байна. Улмаар энэ хэрэгт иргэн Б нарын 3 этгээдийг холбогдуулан Эрүүгийн цагдаагийн албанаас шалгажээ.
Тэдэнд Эрүүгийн хуулийн 13.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, мөн хуулийн 13.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, мөн хуулийн 13.6 дугаар зүйлийн 2, мөн хуулийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлсэн байна.
Сэтгэгдэл ( 1 )
naad nowshoo zugeer tsaazal