ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг Хятадын “Хуашенконстракшн Монгол” ХХК-д давуу байдал бий болгосон, авлигал, хээл хахууль авсан байж болзошгүй үйлдлийг шалгуулах хүсэлтийг хоёр өмгөөлөгч АТГ-т өглөө.
Өмгөөлөгч н.Гэрэл-Очир ярихдаа “Хуульзүйн сайдыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх гэмт хэрэгт холбогдуулж шалгуулах гомдол гаргаж байна. Улс төрд нөлөө бүхий этгээд хоёр хуулийн этгээдийн хоорондын маргаанд шууд оролцож байгаа байдал нь Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчиж байна гэж үзэж байна” гэлээ.
Хоёр өмгөөлөгч хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхдөө “Гадаадын хөрөнгө оруулалтын эрхзүйн орчныг сайжруулъя, дэмжье гэдэг Засгийн газрын байр суурьтай санал нэг байгаа. Гэхдээ гадаадын хөрөнгө оруулалт нэртэйгээр давуу эрх эдэлж болохгүй. Монгол Улсын иргэн хуулийн этгээдийн нэгэн адилаар Монгол Улсын хууль тогтоомжийг дагаж мөрдөх үүрэгтэй. Хуульзүйн сайдын хувьд харамсмаар, улсын бүртгэлийн албан хаагчдыг хариуцлага тооцох агуулгатай, давуу байдал олгосон албан даалгавар гаргасан нь илтэд Хятад улсын хуулийн этгээдэд давуу байдал олгосон гэж үзэж байна. Иймээс гомдол гаргаж байна” гэв.
АТГ-т “Хуашенконстракшн Монгол” компани, тус компанийн захирлын хууль бус үйлдэлтэй холбоотой асуудлыг шалгаж байгаа аж. Өмгөөлөгч нарын ярьж буйгаар Хуульзүйн сайд нь Хятадын иргэн, “Хуашенконстракшн Монгол” компанийн захирал Жан Дунтай холбоотой эрүүгийн хэргийг хууль тогтоомжид нийцүүлэн хаа гэсэн албан даалгавар бичиж болох үр дагавар бүхий асуудал яригдаж байгаа гэнэ.
Түүнчлэн тус компанитай холбоотой Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн асуудлууд байгааг хэллээ. Өмгөөлөгч нар АТГ-д 200 орчим материал бүхий гомдлыг гаргаж байгаа аж.
Сэтгэгдэл ( 6 )
Захиалгаар дайрч байгаа юм олон дайсантай болсон...нүүрс г.м ....
Ганц шударга хууль зүйн сайдтай боллоо. Гэж бодсон. Юу бичээд бнаа?
Адьшаа ч нэхнээ
балай шахуу юмнуудыг яалтай билээ бас юугаа солиороод байгаа 2 гичий вэ
бас хэний захиалгаар өмгөөлөгч анр хөдөлж байна даа газар сонсгол болох сургаар ххөдөлж эхэлсэн үү
Олигархууд Хөндөлдсөн бүхэнд саад хийх нь