Б.Энхбаяр: Дөрвөн цагдаатай холбоотой хэрэг бол БҮХ НАСААР ХОРИХ ялтай гэмт хэрэг

2024 оны 04 сарын 16

Хуульзүйн сайд Б.Энхбаяр мэдээлэл өглөө.

Сэлэнгэ аймагт болсон дөрвөн цагдаатай холбоотой хэрэгт ямар хариуцлага хүлээлгэх талаарх асуултад тэрбээр “Энэ бол бүх насаар хорих ялтай гэмт хэрэг. Тухайн этгээдүүдийн асуудал мөрдөн шалгагдаж байгаа. Өнгөрсөн онд болсон энэ хэргийн асуудлаар сэтгүүлч мэдээлэл цацаж, бүлэглэж хүчиндсэн, бүлэглэж хүчиндээгүй гэх хоёр мэдээлэл байгаа. Хохирогчийн хууль ёсны эрх ашиг нэгдүгээрт байх ёстой. Ямар эх сурвалжтайгаар хохирогч охины мөрдөн шалгах ажиллагааны явцад өгч байгаа мэдүүлэг хэвлэл мэдээллээр гараад байна гэх асуудлаар хохирогчийн ээж гомдол гаргасан байгаа. Мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулах бол гэмт хэрэг” гэлээ.

Дөрвөн цагдаатай холбоотой гэмт хэрэг нь хүн хөнөөх гэмт хэргээс гурав дахин өндөр ялтай буюу бүх насаар нь хорих ял оноох ёстой гэмт хэрэг аж.

Хохирогч мэдүүлгээсээ буцсан гэх мэдээллийн тухайд Хуульзүйн сайд Б.Энхбаяр уг мэдээллийн эх сурвалж нь юу юм бэ гэх асуудлыг хэлж, хохирогч охин үргэлжлүүлэн амьдарч, гэр бүлтэй болно, түүний эрх ашиг хамгийн эхэнд тавигдах ёстойг онцолсон юм.

 ВИДЕО ҮЗЭХ: 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
АРД(202.9.40.35) 2024 оны 04 сарын 17

Хөгжлийн банкныхан, нүүрсний хулгай нар үнэн үг хэлсэн өшүүрхэсээр л байгаа биз, хар мөрүүд чинь там хөтлөх биз дээ

0  |  0
Ард(66.181.178.125) 2024 оны 04 сарын 16

Та ямар ялтай байх вэ

0  |  0
Top