УИХ-аас Мөнгөн зээлийн үйл ажиллагааны тухай хуулийг 2022 онд баталж, 2023 оны гуравдугаар сарын 01-ээс хэрэгжиж эхэлсэн. Хуулиар мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогыг тодорхойлох, зохицуулах, холбогдох төрийн байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулах зорилгоор Санхүүгийн зохицуулах хорооны дэргэд орон тооны бус “Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөл”-ийг байгуулсан.
Тэгвэл тус зөвлөлийн шийдвэрийн дагуу ирэх гуравдугаар сарын 01-ээс эхлэн ломбардууд сарын хүү 4.5% байхаар тогтоолоо. Ингэснээр мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгч буюу ломбардууд алданги тооцох эрх зүйн үндэслэлгүй болж, зээлийн хүү нь 1.5-3.5 хувиар буурч байна.
СЗХ-ны ББСБ-ын газрын дарга Б.Итгэлсүрэн: Энэ хуулиар иргэдийн иргэдийн эрх ашгийг хамгаалах тал дээр нэлээд зохицуулалтуудыг хийж өгсөн.
Мөнгөн зээлийн үйл ажиллагааны тухай хуулиар ломбардууд болон байнга ашиг олох зорилгоор зээл олгож байгаа иргэд гэсэн хоёр этгээдийг зээл олгохдоо хугацаа хэтэрсэн тохиолдолд аливаа анз хэрэглэхийг хуулиар хориглосон.
Тус хуулийг батлахаас өмнө иргэд хоорондоо тохирч, мөн ломбардууд хугацаа хэтэрсэн хоног тутам алданги төлдөг байсан.
Хууль хэрэгжсэнээр үндсэндээ анз хэрэглэхгүй байна гэдэг нь алданги хэрэглэхийг хориглож байгаа юм." гэлээ.
МЭДЭЭЛЛИЙГ ТВ8 ТЕЛЕВИЗИЙН ТОЛЬ МЭДЭЭЛЛИЙН ХӨТӨЛБӨРӨӨС
Сэтгэгдэл ( 2 )
Өдрийн мэнд, бүгдээрээ,\nНамайг Төмөрчөдөрийн Цогбаяр гэдэг бөгөөд нэг бөөрөө Адитиа Прадхан эмнэлэгт зарсны дараа хэрхэн баяжсан тухайгаа хуваалцах гэсэн юм. Би бөөрөө зарах нэр хүндтэй эмнэлэг хайж олон жил ядуу зүдүү тэмцэж байсан. Эцэст нь дотны найз маань намайг ADITYA эмнэлэгтэй танилцуулахад би бөөрөө 780 мянган доллараар (долоон зуун наян мянган доллар) зарсан.\nХэрэв та бөөрөө борлуулах найдвартай газар хайж байгаа бол DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар ADITYA эмнэлэгтэй холбоо барихыг зөвлөж байна.\n\nЗаримдаа байгаа зүйлдээ зөв алхам хийх нь таны сайн сайхан байдлыг хадгалахы
ard tu,enee huilj hanahgui sda nar ym aa. Sariin 4.5 gedeg mash ih bna sda nuudaa