С.Одонтуяа гишүүн “Цагаан тахал”-тай тэмцэнэ

Автор | Zindaa.mn
2024 оны 02 сарын 21

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа нийгмийн тулгамдсан асуудалд хамгийн их анхаарал хандуулж, шаардлагатай хуулийн төслүүд дээр санал санаачлага гарган ажилладаг.

Түүний хувьд өнгөрсөн онд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хүний эрхийг маш ноцтой зөрчил дур зоргоор баривчлахтай холбоотой асуудлыг хөндөн, хуульд өөрчлөлт оруулахад онцгой үүрэгтэй ажилласан. Дураар хорьдог, баривчилдаг асуудал эцэслэгдсэн, хүний эрхийн ноцтой зөрчлийг таслан зогсоосон.

Тэгвэл С.Одонтуяа гишүүн нийгмийн нэлээд хэсгийн сэтгэл зовоосон асуудлын нэг болсон “Цагаан тахал” гэгдэх болсон хар тамхитай холбоотой асуудлаар хуулийн төсөл санаачлахаар ажиллаж эхэлсэн байна.

Энэ талаар хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Миний бие хууль санаачлах эрхийнхээ хүрээнд Хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээ, худалдаа, тээвэрлэлтийг зогсоох, хязгаарлах үр дүнтэй хууль санаачлахаар сүүлийн зургаан сар гаруй хугацаанд ажиллаж байна.

Энэ асуудлаар сэтгэл зовнин явдаг иргэн бүр, эцэг эхчүүд, энэ чиглэлээр мэргэшсэн судлаачид гээд маш олон хүмүүс ирж уулзаж байна. МОНГОЛ УЛС хар тамхийг дамжин өнгөрүүлэх эрсдэлтэй улсын жагсаалтад бичигдэж байснаа 2014 ОНООС ХАР ТАМХИ ХЭРЭГЛЭГЧИД ИХСЭЖ БУЙ ОРНЫ тоонд орох болсон гэдэг хамгийн түгшүүртэй мэдээ байна.

Манай хоёр хөрш хар тамхи, тэр дундаа нийлэг хар тамхины үйлдвэрлэл, хэрэглээ өндөртэй улсуудад тооцогддог бөгөөд нөлөөлөл нь монгол улсад хэдийнээ илэрч буй. Галт тэрэг, автомашинаар, агаараар хил дамнан зорчигчид хар тамхи тээвэрлэх тохиолдол олон гарсан.

Гэтэл сүүлийн жилүүдэд хар тамхийг шуудангийн илгээмжээр Монгол улсад нэвтрүүлэх оролдлогууд ихсэв. Хилээр хууль бусаар нэвтрүүлсэн хар тамхины 40 хувийг газрын боомтоор, 4 хувийг агаарын боомтоор, 56 хувийг илгээмжийн үйлчилгээ ашигласан гэдгээс ямар эрсдэлт нөхцөл үүсээд байгааг ойлгож болох байх.

Энэ оны 3 дугаар сард 945 грамм хэмжээтэй мансууруулах бодисыг шуудангийн илгээмжээр хилээр нэвтрүүлсэн үйлдлийг илрүүлж, таслан зогсоосон нь хамгийн их хэмжээтэй гэж тооцогдож байгаа юм.

Метамфетамин (хэрэглээний нэршил нь мөс) зэрэг химийн аргаар нийлэгжүүлж гаргаж авсан МАНСУУРАХ ТӨРЛИЙН БОДИСЫГ ТЭЭВЭРЛЭХ, БОРЛУУЛАХ ГЭМТ ХЭРЭГ ИЛТЭД ӨСӨЖ БАЙНА. Химийн аргаар гаргаж авсан мансууруулах бодис нь хямд, хурдан, гүн үйлчилгээтэй учир хэрэглэгчдийг хүчтэй татаж, эрүүл мэндэд нь ноцтой хохирол учруулдаг ажээ. Шинэ төрлийн нийлэг мансууруулах бодисын үйлдвэрлэл, хэрэглээ ихсэж, энэ төрлийн гэмт хэрэг жил ирэх олноор бүртгэгдсээр байгаа юм.

Хөршүүдээс гадна Турк улсаас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг манай улс руу нэвтрүүлэх оролдлого нэмэгдэж байна. Нөхцөл байдал сэтгэл түгшээх хэмжээнд хүрсэн учраас хуулийн зохицуулалтыг илүү боловсронгуй, орчин цагийн шаардлагад нийцүүлэхээс гадна төсөв хөрөнгийг зайлшгүй яаралтай шийдэх хэрэгтэй байна” гэсэн байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(86.111.138.101) 2024 оны 02 сарын 23

АН ийн Одон туяа гишүүн та одоо л зөв ухаарч байна.Та бүхний задгайруулж хаясан Эх орон,элгэн садан чинь ийм болсоны гол буруутангууд бол та нар шүү.Хариуцалгаа үүрээд дахиж төр лүү бүү зүтгэ

0  |  0
Зочин(49.0.138.195) 2024 оны 02 сарын 22

Худлаа яриад байхаар ажлаа эхлээчээ!! Монголчууд сүйрлээ!!!

0  |  0
баатар (66.181.188.205) 2024 оны 02 сарын 21

Ийм цаг хугацаа нийгэмд амьдарч байгаадаа харамсаж байна яаралтай баталж таслан зогсоох хэрэгтэй . Нэгэн сэтгүүлч олонд хандаж хэлж байсан шиг хүүхэд залуус энэ нийгмийн золиос боллоо ЯАНДАА монгол залуус хүүхэд ??????

0  |  1
Top