1998 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр батлагдсан “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай” хууль хэрэгжиж эхэлсэнээс хойш өргөдөл гомдол хүлээн авах хугацаанд 4 удаа өөрчлөлт оруулсан бөгөөд одоо нийгмийн хэрэгцээ шаардлага, Үндсэн хуулинд заасан Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх, өргөдөл гомдол гаргах эрхийг хамгаалах хүрээнд хуулийг нээлттэй хугацаагүй болгон баталлаа.
Тус хуулийн иргэдээс өргөдөл гомдол хүлээн авах хугацаа нээлттэй болсноор Монгол улсын Үндсэн хуульд заасан иргэдийн эрх тэгш байдал хангагдахын зэрэгцээ хилсээр хэлмэгдсэн иргэдийнхээ нэр төрийг сэргээх, цагаатгуулах иргэдийн гомдол гаргах эрх нээгдэж
Сүүлийн үед гарч байгаа 1990 оноос хойших улс төрийн хэлмэгдүүлэлт гэсэн ойлголтыг энэхүү хуулиар зохицуулах боломжгүй буюу 1922-1990 оны БНМАУ үеийн үйл явцад зориулагдсан тусгай хууль юм.
1990 оноос хойшхи хэлмэгдүүлэлт гэсэн ойлголтод хууль зүйн цоо шинэ эрх зүйн зохицуулалт, томъёолол шаардлагатай болоод өнгөрсөн 3 жилд бэлтгэл ажил хангагдаад байна.
Сэтгэгдэл ( 0 )