-ОЛОН НИЙТИЙН АНХААРЛЫГ СУЛРУУЛЖ, БАТЛАН ДААЛТАД ГАРГАХ АСУУДАЛ ЯРИГДАЖ ЭХЭЛЖЭЭ-
Урьд өмнө удаа дараа ял шийтгэгдсэн рецедив гэмт хэрэгтэн "Ука" хочит Л.Алтанхуягийг бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэн, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан гэх үндэслэлээр цагдаагийн байгууллагаас шуурхай ажиллагаа явуулан шалгаж, түүнийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хориод байгаа билээ.
Хэргийг Нийслэлийн прокурорын газраас хянаж үзээд өнгөрөгч 2023 оны наймдугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг. Дээрх хэрэг гарснаас хойш жил гаруйн хугацаанд дээрх хэрэг шүүхийн шатанд шийдэгдэхгүй гацсан байдалтай байгаа юм.
Ийнхүү хэргийг шүүхийн шатанд удаашруулж байгаа нь олон нийтийн анхаарал сулрах үед Л.Алтанхуягийг батлан даалтад гаргах асуудал яригдаж эхэлсэн тухай эх сурвалжийн мэдээлэл байна.
Дашрамд дурдахад, Л.Алтанхуягт холбогдох шүүх хурал өнгөрөгч оны есдүгээр сарын 8-ны өдрөөс хойш нийт зургаан удаа шалтгаангүй хойшлогдсон бөгөөд үүний цаана улс төр, хууль хүчний байгууллагынхны нөлөөлөл орж байж болзошгүй гэх хардлагыг төрүүлж байна. Түүнчлэн шүүх эрх мэдлийн байгууллага аливаа хэрэгт харилцан ялгамжтай хандаж, нийгэмд онц аюултай этгээдийн хэргийг цаг хугацааны хувьд удаашруулж байгаа нь нөгөө талаас иргэдийн тайван амьдрах эрх, эрх чөлөөнд шууд халдаж байгаа хэрэг юм.
Сэтгэгдэл ( 6 )
Энэ шүүхийнхэн гэж авилгад автсан эсвэл аль нэгэн бүлгийг төлөөлсөн хулгайё нар байх юмаа
Shuugch nariig hereg shiitgel dugnelt bureer jil sar saraar r gargaj tabi hyanaad avilga ni todorhoi bo
Наалах чинь гараад хүн ална,гаргасан нь ...
Рецедив гэмт хэргийн хамтрагчид нь шүүхийнхэн, шүүгчид өөрсдөө юм гэдгийг үйлдэл нь батлаад байгааг анхааралдаа ав.
шүүх арай ч гэмт хэрэгтэнг гаргахдаа хүрэхгүй дээ бүр эрүүгийн хэрэгтэнг шүү
Zurgiig n taviaachee yamar hun bnaa