Невилл Куповиц: Өдөрт 4000 алхам алхах нь нас барах эрсдэлийг 20%-иар бууруулна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2024 оны 03 сарын 14

Алхах нь хүний эрүүл мэндэд маш их тустай гэдгийг олон хүн мэднэ. Тэгвэл саяхан Лондоны Эдийн Засгийн сургууль /LSE/-гээс явуулсан судалгааны дүн алхалт нь хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж болохыг илүү тодорхой болгосон байна. 

Хоёр жилийн турш долоо хоног бүр 15 мянга алхам алхаад байвал та насаа 2-3 жилээр уртасгах бүрэн боломжтойг тус сургуулийн судалгааны дүн харуулжээ.

Хөдөлгөөн багатай, идэвх муутай амьдралтай эрэгтэй хүний насыг алхалт нь 2.5 жилээр, эмэгтэй хүний насыг 3 жилээр уртасгадаг байна. Их Британичуудын 1/3 нь биеийн хөдөлгөөн багатай, идэвхгүйд тооцогддог аж.

Тодруулбал, долоо хоногтоо хийдэг биеийн бэлтгэл дасгал нь 150 минут ч хүрдэггүй, мөн хурдан алхах хугацаа нь 22 минутаас хэтэрдэггүй аж.

Хэрвээ эдгээр биеийн хөдөлгөөн багатай хүмүүс долоо хоногтоо ядаж 15 мянга алхам алхаад байвал өвчлөх, нас барах магадлал нь буурахаас гадна улсынхаа Эрүүл мэндийн Үндэсний системийн 15 тэрбум ам.долларыг хэмнэнэ гэсэн тооцоо гарчээ.

LSE болон Vitality даатгалын компанийн гаргасан судалгааны дүнгээс харвал 65 болон түүнээс дээш насны хүмүүс долоо хоногтоо 2-3 удаа 7500 алхаад байвал нас барах магадлал нь 52 хувиар буурч байж. Харин энэ дагуу алхаж буй 45-65 насныхны нас барах магадлал 38 хувиар буурах боломжтой ажээ. 

Өдөртөө 5000 алхах нь хүний эрүүл мэндэд нэн тохиромжтойгоос гадна Их Британийн Эрүүл мэндийн системд 4 тэрбум паунд хэмнэх аж. 

“Алхахад нас оройтно гэж байдаггүй. Харин байнгын зуршил болгох нь чухал. Биеийн идэвхтэй хөдөлгөөн нь хүний эрүүл мэндийг сайжруулж, бүрэн өөрчлөх ч боломжтой. Өдөртөө 2200-аас дээш алхах нь зүрх судасны өвчинд нэн тустай. Харин өдөртөө 4000 алхаж буй хүмүүс нас барах эрсдэлээ 20 хувиар бууруулж байна гэж ойлгож болно” хэмээн Vitality даатгалын компанийн гүйцэтгэх захирал Невилл Куповиц мэдэгдсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top