Экспорт өмнөх оны мөн үеэс $8.9 саяар буурчээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2024 оны 03 сарын 14

Монгол Улс 2024 оны эхний хоёр сард нийт 121 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 3.8 тэрбум ам.долларт хүрчээ.  Үүнээс экспорт 2.2 тэрбум ам.доллар, импорт 1.6 тэрбум ам.долларт хүрч, тэнцэл 644.4 сая ам.долларын ашигтай гарсан байна. 

Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 388.4 (11.3%) сая ам.доллар, импорт 397.2 (33.1%) сая ам.доллароор тус тус өсөж, экспорт 8.9 (0.4%) сая ам.доллар, тэнцэл 406.1 (38.7%) сая ам.доллароор тус тус буурчээ. 

Экспорт 2024 оны эхний хоёр сард өмнөх оны мөн үеэс 8.9 сая ам.доллароор буурахад боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт 125.5 сая ам.доллар, цайрын хүдэр, баяжмал 56.3 сая ам.доллароор тус тус буурсан нь голлон нөлөөлжээ. 

Харин зэсийн хүдэр, баяжмал 73.4 сая ам.доллар, нүүрс 65.0 сая ам.доллар, төмрийн хүдэр, баяжмал 24.9 сая ам.доллароор тус тус өссөн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top