Төгрөгийн хадгаламж ₮4.6 их наядаар өсжээ 

Э.Мөнхжин | Zindaa.mn
2024 оны 03 сарын 15

Mөнгөний нийлүүлэлт (M2) энэ оны хоёрдугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 37.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 7.3 их наяд төгрөг буюу 24.2%-иар  өсчээ.

Ингэж өсөхөд төгрөгийн хадгаламж 4.6 их наяд төгрөгөөр, төгрөгийн харилцах 3.0  их наяд төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ. 

Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө хоёрдугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 1.2 их наяд төгрөг болж, өмнөх сараас 17.0 тэрбум төгрөг буюу 1.4%-иар өсөж, өмнөх оны мөн үеэс 57.5 тэрбум төгрөг буюу 4.6%-иар буурчээ. 

Чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл 2024 оны хоёрдугаар сарын эцэст өмнөх оны мөн үеэс 9.4 хувиар буурчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top