Б.Жавхлан: АМНАТ-ийн асуудалд ЗГ-ын бодлоготой нэг байх, байр сууриасаа ухарч болохгүй 

Э.Мөнхжин | Zindaa.mn
2024 оны 03 сарын 18

Газрын тухай хууль болон Ашигт малтмалын тухай хуулийн хэрэгжилт, газрын зөвшөөрөл олголт, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төсөвт төлөх үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийж, санал, дүгнэлт гаргах, Хянан шалгах түр хороо байгуулах бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийн удирдамж батлах асуудлыг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үеэр  Б.Жавхлан гишүүн дараах байр суурийг  илэрхийлэв.

Тэрбээр, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ)-ийн асуудалд төр цаашид ч нэгдсэн байр суурьтай байх шаардлагатайг Ажлын хэсгийнхэнд анхааруулсан. 

АМНАТ гэдэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 2-т заасны дагуу төлж байгаа төлбөр.

Нөгөөтэйгүүр, уг төлбөр нь төрөөс ард түмний баялгийг нүүрс экспортлогч аж ахуйн нэгжид ашиглуулсны дараа иргэдийн өмнөөс цуглуулж буй татвар юм. Тиймээс төр АМНАТ-ийг бүрэн гүйцэт авах зарчмыг баримталж ирсэн. Гэвч нүүрс экспортлогч компаниуд АМНАТ-ийг давхардуулж байна, эсвэл өндөр үнээр буруу тооцож авч байгаа талаар шүүхэд багагүй гомдол гаргадаг.

Гэхдээ өнгөрсөн хугацаанд бид энэ асуудалд шүүх дээр нэг ч удаа  ялагдаж байгаагүй. Улсын Их Хурал хууль тогтоох, Засгийн газар баталсан хуулийг хэрэгжүүлэгч байгууллага. Иймд Улсын Их Хурлаас байгуулагдаж буй Ажлын хэсэг АМНАТ-ийн асуудалд Засгийн газрын баримталж буй бодлоготой нэг байх, байр сууриасаа ухарч болохгүй гэдгийг гишүүддээ захиж байгаагаа хуралдааны тэмдэглэлд үлдээмээр байна” гэсэн саналыг хэлсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top