ХБНГУ Киевт Taurus пуужин нийлүүлэх боломжтойгоос болж ОХУ-тай мөргөлдөөн үүсгэхийг үгүйсгэхгүй гэдгийг Германы улстөрч Сара Вагенкнехт хэллээ. Тэрбээр “Оросын нутаг дэвсгэрт Taurus пуужингаар цохилт өгөх нь Москватай дайн зарласан явдал болно” гээд Украины асуудлаарх энхийн хэлэлцээрүүд ойрын хугацаанд эхлэхгүй бол Киев илүү их газар нутгаа алдаж магадгүйг мөн онцолсон байна. Түүнчлэн Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич “Барууны өмнө одоо цаашдын хурцадмал байдал эсвэл ОХУ-тай хэлэлцээр хийх гэсэн хоёр сонголт байна” гэж мэдэгдэв.
Шинжээч нарын дүгнэж буйгаар Барууны орнуудын удирдлагад мөргөлдөөнийг гүнзгийрүүлэхийг хүсэж буй хүмүүс дийлэнх байгаа аж. Гэхдээ бас Баруунд Украины асуудлыг хурдан зөөлрүүлэхийн төлөө байгаа улстөрчид байгааг ч сануулжээ.
Оросын нутаг дэвсгэрийн объектууд руу Taurus далавчит пуужинг хөөргөх нь ОХУ-тай дайн зарласан гэсэн үг болно гэдгийг хэлсэн “Сара Вагенкнехтын мэргэн ухаан, шударга ёсны төлөөх холбоо” намын тэргүүн, бундестагийн гишүүн Сара Вагенкнехт “Германы далавчит пуужингууд Орос дахь байнуудыг устгавал энэ нь үнэндээ дайн зарласан явдал болно. Хил хязгаар гэж бий. Магадгүй Taurus пуужингууд бол түүн дээр гишгэвэл мөргөлдөөний оролцогч болох тэр хил хязгаар юм” гэж Rheinische Post-д өгсөн ярилцлагадаа онцолжээ.
Энэ сарын 1-нд RT болон “Россия сегодня” агентлагийн ерөнхий редактор Маргарита Симоньян Германы цэргийнхэн Украинд Taurus пуужин нийлүүлэх, тус пуужингуудын тусламжтайгаар Крымийн гүүрэн дээр халдлага үйлдэх боломжийн талаар ярьж буй бичлэгийг дэлгэсэн билээ.
Энэхүү яриаг нийтэлсэн нь Германд ноцтой асуудал үүсгэсэн юм. ХБНГУ-ын Канцлер Олаф Шольц Taurus пуужинг Киевт өгөх төлөвлөгөө байхгүй гэдгээ дахин мэдэгдэх хэрэгтэй болов. Энэ сарын 14-нд мөн энэ зэвсгүүдийг нийлүүлэхийн эсрэг саналыг бундестагийн гишүүд ч илэрхийлжээ. Гэсэн хэдий ч Германд энэ асуудлаарх яриа тасрахгүй байна... Тухайлбал, эрх баригч эвсэл дэх санал зөрөлдөөн нь Их Британийн зүгээс солилцоо хийх санал тавихад хүргэсэн бөгөөд солилцооны явцад Берлин Лондонд Taurus пуужин өгч, британичууд хариуд нь Украинд түүнтэй ижил төрлийн Storm Shadow пуужин өгөх аж.
Германы Батлан хамгаалахын сайд Борис Писториус ийм хувилбарыг үгүйсгэсэн ч Германы Гадаад хэргийн сайд Анналена Бербок сэтгүүлч нартай уулзахдаа уг хувилбараас татгалзаагүй байна. Дараа нь Der Spiegel сэтгүүл “Анналена Бербок тайзны ард Канцлерыг Украинд далавчит пуужин нийлүүлэхийг ятгахыг оролдож байна” гэж мэдээлжээ. Шинжээч нарын үзэж буйгаар Taurus пуужинг Киевт нийлүүлэх тухай түүхэнд эрт цэг тавих болвол Берлин шийдвэрээ өөрчилж магадгүй аж.
Германы цэргийнхний алдагдсан бичлэг нь Германы Агаарын цэргийн хүчний командлал энэ асуудлыг хэлэлцэж байгааг илчилжээ. Магадгүй О.Шольц бас нийлүүлэхийг хүсэхгүй байсан Leopard танкныхтай адилхан түүх болох гэнэ. Энэ талаар Оросын Хөдөлмөр, нийгмийн харилцааны академийн шинжээч Павел Фельдман “ХБНГУ-ын Канцлер Украинд пуужин нийлүүлвэл үүсэх цэрэг-улс төрийн эрсдэлийг мэдэж байгаа. Иймээс Оростой харилцаанд үүсэх цаашдын хурцадмал байдлын хариуцлагыг өөрөө үүрэх хүсэлтэй байна” гэжээ. Үүнээс гадна О.Шольцын бодлогод одоогийн эрх баригч эвслийг хадгалж үлдэх хүсэл нөлөөлж байгаа гэв. Одоогоор Германыг хэзээ ч “салж болох” зүүний ногоон намынхан удирдаж байгаа аж. Энэ холбоонд О.Шольцын гол даалгавар нь бундестаг дахь хүчний тэнцвэрийг эрс өөрчилж чадах гэнэтийн хөдөлгөөн хийхгүй байх юм гэж шинжээч Фельдман ярьжээ.
Хоёр зохиол
Сара Вагенкнехт Rheinische Post-д ярихдаа энхийн хэлэлцээр ойрын хугацаанд эхлэхгүй бол Украин улс илүү их газар нутгаа алдаж болохыг үгүйсгээгүй. Тэрбээр “Москва Барууныхныг Украинд зэвсэг нийлүүлэлтээ зогсоохыг санал болгож, өөрөө ойрын хугацаанд гал зогсоож, энхийн хэлэлцээр эхлүүлэхийг зөвшөөрөх хэрэгтэй байна” гэжээ. Эвлэрэл шаардлагатай байгааг мөн Германы улстөрчтэй нэг өдөр илэрхийлсэн Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич B92 телевизэд ярихдаа “Барууны өмнө сонголт байна. Цаашид хурцадмал байдалтай байх эсвэл Оростой хэлэлцээр хийх гэсэн хоёр зохиол бий. Баруун эсвэл Оростой бүрэн зөрчилдөөн рүү орох, эсвэл АНУ болон Хятадын тусламжтайгаар дэлхийн хувьд том тайван байдал болох эвлэрлийг хийх зам байна” гэв.
Тэгвэл шинжээчид Александр Вучичийн санааны талаар хоёр хуваагджээ. Тэдний нэг тал нь Барууныхан фронт дахь Украины зэвсэгт хүчиний бүтэлгүйтлийн дараа Украин дахь мөргөлдөөнийг гүнзгийрүүлэх эсвэл байлдааны үйл ажиллагааг зогсоох замыг хаах уу гэсэн эргэлзээтэй тулгарсан гэжээ.
Taurus пуужинг нийлүүлэх тухай асуудал болон Францын Ерөнхийлөгч Эммануэл Макроны Украин руу цэрэг илгээж магадгүй байгаа санаачилга нь Баруунд цаашдын үйл ажиллагааны хувилбарын тухай хэлэлцэх дотоод дахь сэдэв болсон гэв.
Зарим шинжээчийн үзэж буйгаар мөргөлдөөнийг өргөжүүлэхийн талд Европын комиссын тэргүүн Урсула фон дер Ляйен, Э.Макрон болон энэ “хүрээний” бусад улстөрч шиг Европын хүнд сурталтнууд, даяарчлагчид байгаа аж. Тэд аль болох мөргөлдөөнийг хурцатгахыг хичээж, үүний зэрэгцээ өөрсдийнх нь мэдэгдэл бүхэлдээ дайны үг хэллэг гэдгийг ойлгохгүй байгаа гэнэ. Энэ нь дайны л үр дагаварт хүргэж болзошгүй гэжээ. Мөн Э.Макрон болон хурцадмал байдлыг дэмжигч бусад хүмүүсийн мэдэгдлийг 1930-аад оны нацистын суртал ухуулгатай харьцуулав. Иймэрхүү үг хэллэг нь нөхцөл байдлыг дордуулж л чадах бөгөөд ийм мэдээллийн нөлөөллийн үр дүнд европчууд 1930-аад оны нэгэн адил нөхцөлт “фюрерийг” дуулгавартай дагах болно гэв. Шинжээч “Хэдийгээр тэр үед ч Гитлерийн үйлдэл том дайны эхлэл байсан нь олон хүнд илт байсан” гэжээ.
Энх эсвэл дайн
Одоо Барууны орнуудад шонхор шувууны дуу хоолой хамгийн чанга байгааг мэргэжилтнүүд тэмдэглэжээ. Гэсэн хэдий ч ЕХ болон АНУ-д давамгайлж буй гадаад бодлогын чиг хандлагыг эсэргүүцэж, мөргөлдөөнийг улам хурцатгахыг эсэргүүцдэг олон улстөрч байсаар байна. Тухайлбал, Францад Марин Ле Пений “Үндэсний нэгдэл”, Флориан Филиппогийн “Эх орончид” нам, Жан-Люк Меланшоны нам шиг улс төрийн хөтөлбөрүүдээрээ ялгаатай хүчинүүд ийм байр суурьтай аж. Тодруулбал, Меланшон Э.Макроны Украин руу цэргээ илгээх тухай мэдэгдэлд тайлбар хийхдээ “Оросын эсрэг дайн бол галзуурал болно” гэжээ. Улстөрч мөн харилцан аюулгүй байдлыг харгалзан энхийн хэлэлцээрийг эхлүүлэхийг уриалав. Тэрбээр “Украин руу цэрэг илгээх нь биднийг дайтаж буй тал болгоно. Оросын эсрэг дайн бол галзуурал. Цөмийн гүрэн өөр нэг томоохон цөмийн гүрний эсрэг дайсагнасан хэл амаа хурцлах нь хариуцлагагүй үйлдэл юм” гэж Х олон нийтийн сүлжээндээ бичжээ.
Хариуд нь Марин Ле Пен Э.Макроны үгийг хайхрамжгүй гэж нэрлээд Францын Ерөнхийлөгчийг дайны удирдагчийн дүрд тоглосон гэж буруутгав. Тэрбээр “Ийм мэдэгдлийн ноцтой байдлыг хүн бүр ойлгож байгаа эсэхийг би мэдэхгүй. Эммануэл Макрон цэргийн удирдагчийн дүрд тоглож байгаа ч ийм хайхрамжгүй байдлаараа бидний хүүхдүүдийн амьдралын талаар ярьж байна. Манай улсыг энх тайван эсвэл дайн хүлээж байна” гэж Х олон нийтийн сүлжээгээр дамжуулан мэдэгджээ. Тэгвэл Флориан Филиппо Э.Макрон төөрөгдөлтэй тайлбар хийж байна гээд францчуудыг дайныг эсэргүүцэхийг уриалав.
Оросын шинжээчид энэ талаар “Жишээ нь, Германд Сара Вагенкнехт, Словакт одоогийн Ерөнхий сайд Роберт Фицо, Унгарт Засгийн газрын тэргүүн Виктор Орбан нар асуудлыг шийдвэрлэхийг дэмжиж байна. Барууны орнуудад ч Европыг томоохон дайнд татан оролцуулахыг эсэргүүцдэг хүчинүүд байдаг. Одоогоор тэд сөрөг хүчний байр суурьтай байгаа ч цаг хугацаа өнгөрөхөд энэ байдал өөрчлөгдөж магадгүй” гэжээ. Шинжээч Павел Фельдманы хэлснээр Унгар, Серби, Словакийн удирдагчдыг жинхэнэ утгаар нь энхийг сахиулагчид гэж нэрлэж болох аж. Учир нь тэд аливаа зүйлийг бодитойгоор харж, Москвад тохирох гал зогсоох нөхцөлийг тодорхой төсөөлдөг гэнэ. Үүний зэрэгцээ өнөөг хүртэл Барууны улс төрийн ярианд Оростой сөргөлдөөнийг хурцатгахыг дэмжигчид давамгайлсан хэвээр байгааг шинжээч онцолжээ. Өрнө болон Украин Оросын нутаг дэвсгэрийн зарим хэсгийг Киевийн талд өгөхийг шаардсан “энх тайвны томъёоллыг” санал болгож байна гэв.
Баруунд ийм “энх тайван” байх санааг сурталчилж буй хүмүүс Москва хэзээ ч газар нутгийн буулт хийхгүй гэдгийг сайн мэдэж байгаа аж.
Иймээс эдгээр хүчин дайсагналыг хурдан зогсоохыг хүсэхгүй, харин зөвхөн хугацааг нь сунгахыг хүсэж байна гэлээ. Энэ байр суурийг Барууны дийлэнх орны эрх баригч элитүүд баримталж, мөргөлдөөнийг хурцатгахад анхаарч байна гэж Фельдман дүгнэв.
Сэтгэгдэл ( 18 )
ENE baigaa orosiig eserguusen novshnuud bugd hujaa garaltai sdaguud baigaa\n
Орос гэдэг улс цаг хугацааны эрхээр задраад Буриад,Тува гэх мэт Их Монгол улсын мах цусны тасархайнууд маань нийлж эргэн Монгол улс хүчирхэгжиж Их Монгол бүрдэнэ.
Өмхий хулмастай Оросуудад Алтан ургийн хүмүүсээ хядуулаал, ёрөнхий сайаа наадмын өдөр цаазлуулаад, тэр үеийн сэхээтэнүүдээ хядуулаад, 70 гариу жил тархи толгой түүх судраа бузарлуулсан байж Өмхий Оросыг ура ч гэх шиг. Бөөлжис хүрмээр
Герман хүний цусанд Оросоос айх айдас гүн шингэсэн байдаг. 1941 онд Герман түүхийнхээ хамгийн хүчирхэг үедээ Орослуу дайрсан нь хамгийн том алдаа болсон. Өнөөдөр ОХУ улам бүр хүчирхэг болж байгаа үед Оросыг гижигдвэл уурсаж айлгүйтсэн баавгай Германыг ганц л савардчихаж мэдэх юм.
Пуужин өг оросыг дуусга гүйцээ өөр асуудал алга путинг ал Орос хүүхнүүдийг шаа эрчүүдийг нь бүгдийг нь ал
МУ ганцхан ОРОС улсын хүчинд тусгаар оршин тогтнож бгаа, хэрэв ОХУ хамгаалдаггүй бсан бол МУ аль эрт Хятадын муж болчих бсан, ер нь Путин Монголыг эзэмшилдээ аваасай, тэгвэл энэ МАНАН гийн Төрөөс төрсөн Олгархуудаас салгаж хөрөнгийг нь хураагаад Монголыг дор нь сайхан хөгжүүлж чадах удирдагч бол Путин
Пүтэн алуурч оросыг цаашид олон жил толгойлох болсноор Москвагийн мөхөл ойртож байгаа бололтой орос сүйрэх тийшээ эргэж буцалтгүй орлоо
Айх хэрэггүй Орос одоо чадалгүй болсонбүх хөнөөлт зэвсгээ Украйнд нийлүүлж түрэмгийлэгчдийг үтэр түргэн дарж ав. Слава Украйна
Айх хэрэггүй Орос одоо чадалгүй болсонбүх хөнөөлт зэвсгээ Украйнд нийлүүлж түрэмгийлэгчдийг үтэр түргэн дарж ав. Слава Украйна
НҮБын энхийг сахиулах хүчнийхэн аль аль улсад нь цэргээ оруулах хэрэгтэй байна.
Zelenskii geh metiin tolgoi muutai erunhiilegch Ard tumen uls orond Gai bolj busad ornuudiin idesh ni bolloo. Zevsgee turshij tusalsan dur esgesren huvalznuud. Putin odoo l buuj ugvul ni nam darmaar baina.
Европ удахгүй халуун нурам хагцалийн цуурай болно . Ихэнх удирдагчид нь эх эцэггүй мэт сэтгэж эх оронгүй мэтээр ая зантай хүмүүс . Хүн гэдэг амьтан эцэг эхээс төрж эх оронтойгоо ухааран ая зантай байх ёсон бий
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Дайныг үргэлжлүүлээд байх хорон бодлоготой Герман, Франц мэтийн орнуудын удирлагын харалган үйлдлээс болж цөмийн дайн болох вий дээ. Украины харалган жүжигчин дайныг зогсоох хэлэлцээрийн ард суугаасай билээ.
Teneg zda ve
Европод энэ оросын талд юм хэлээд бдаг этгээдүүд болохоор бүгд оросоос мөнгө авч амь зуудаг гарууд шдээ.францын мари ле пен гэдэг хүүхний аавыг нь оросууд аль 90-ээд оны үеэс ивээн тэтгээд,нам байгуулж өгсөн бдаг юм.тэр золбин нь үхсэний дараа охиныг нь гаргаж ирээд одоо болтол оросууд мөнгөөр угжаад явж бна.энийг европ даяараа,ялангуяа францад бол хүүхэд хөгшингүй бүгд мэднэ.
Huurhii nogoono