Оростой цэргийн мөргөлдөөн үүссэн тохиолдолд ажиллах нууц төлөвлөгөө боловсруулжээ

Л.Батбаяр | Zindaa.mn
2024 оны 11 сарын 25

ХБНГУ-ын Зэвсэгт хүчин Оростой цэргийн мөргөлдөөн үүссэн тохиолдолд ажиллах нууц төлөвлөгөө боловсруулаад байна гэж Frankfurter Allgemeine Zeitung сонин мэдээлжээ.

Тус сонинд мэдээлснээр, “Герман” ажиллагааны 1 мянган хуудастай төлөвлөгөөнд онцгой хамгаалах шаардлагатай дэд бүтцийн бүх байгууламжийн жагсаалтыг багтаасан ба НАТО-гийн зүүн жигүүрт хамгаалалтын юм уу Оросыг тогтоон барих бүс байгуулах шаардлага үүссэн тохиолдолд ажиллах журмыг боловсруулсан байна. Ийм тохиолдолд Герман улс дорно зүгт шилжүүлэн байршуулсан хэдэн арван, магадгүй, хэдэн зуун мянган цэргийн албан хаагч, цэргийн эдлэл хэрэгсэл, хоол хүнс, эм бэлдмэл бөөгнөрөх төв болох магадлалтай ажээ. Таван жилийн дараа Оростой дэгдэж болзошгүй цэргийн мөргөлдөөнд бэлтгэх зайлшгүй шаардлагатай гэж Германы цэргийнхэн сүүлийн бүтэн турш мэдэгдэж байгаа бөгөөд тус улсын Батлан хамгаалахын сайд Борис Писториус энэ тухай хэд хэдэн удаа мэдэгдэж байсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top