"Оюутолгой”-н ТУЗ өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, "Антре гоулд"-тай холбоотой асуудлыг хэлэлцэнэ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2024 оны 03 сарын 25

“Оюутолгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн ээлжит бус хурлыг /2024.03.25/ өнөөдөр  17:00 цагаас хуралдуулахаар мэдэгдэл ирүүлсэн талаар ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо мэдэгдлээ. 

Хурлаар өмнөх хурлаар хэлэлцэхийг хойшлуулаад байсан Антре гоулд (Entree Gold) компанитай байгуулах хэлцэлд зөвшөөрөл олгох тухай асуудлыг хэлэлцэх аж.

ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо энэ талаар дараах байр суурийг илэрхийллээ.

"Антре гоулд компанийн эзэмшлийн 2 тусгай зөвшөөрлийг Оюутолгой ХХК шилжүүлэн авахтай холбоотой хэлцэл нь өнгөц харахад тус компанийн үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын нэг хэлцэл мэт боловч үр дагавар ихтэй, нухацтай бодох шаардлагатай асуудал юм. 

Хэрэв энэ хэлцэл хийгдвэл Хөрөнгө оруулалтын гэрээний үйлчлэх хүрээг гэрээ байгуулах үед Оюутолгой ХХК эзэмшдэггүй байсан тусгай зөвшөөрөлтэй талбайд хамааруулж өргөжүүлнэ гэсэн үг. 

Тодруулбал, Оюутолгой төслийн Хөрөнгө оруулалтын гэрээнд “Гэрээт талбай” гэх тодорхойлолт байдаг. Гэрээт талбайгаас олборлож худалдсан бүтээгдэхүүнд төлөх нөөц ашигласны төлбөрийг 5% тооцож тогтворжуулсан. Гэрээт талбайд Антре гоулд компанийн эзэмшдэг тусгай зөвшөөрөлтэй талбайг оруулах  эсэх асуудал дээр дурдсан хэлцлийн үр дүнд шийдэгдэх бөгөөд үндсэндээ Хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал хөндөгдөж байна. 

Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулаад бараг 15 жил өнгөрчээ. Энэ хугацаанд үүссэн татварын маргааны асуудал шийдэгдээгүй төдийгүй улам  төвөгтэй болохоор байна. 

Антре гоулд компанийн тусгай зөвшөөрөлтэй талбайн хувьд өөрт ашигтай заалтыг Хөрөнгө оруулалтын гэрээнд тусгуулж, үйлчлэх хүрээг өргөжүүлэх боломжийг нээлттэй болгосон нь нэг талыг барьсан, манай талд ашиггүй гэрээ байгуулсны нэг л жишээ юм. 

Дашрамд дурдахад,  Антре гоулд компанийн гаргасан хувьцааны 16.5%-ийг Рио Тинто шууд бусаар эзэмшдэг. Хэлцлийн үр дүнд Антре компани шилжүүлсэн тусгай зөвшөөрөлтэй талбайнуудын эдийн засгийн үр өгөөжийн 20%-ийг хүртэхээр байна" гэв.

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(202.9.46.250) 2024 оны 03 сарын 26

ЗАЛИЛАН ЗАЛИЛАН бас дахин ЗАЛИЛАН

1  |  0
zob(118.200.73.23) 2024 оны 03 сарын 26

энтрээ гоулдийн нэмэлт талбайг ОТ хөнгөлөлтэй нөхцөлд шууд оруулж авах санааг хэзээч зөвшөөрж болохгүй шүү,ЗАЛИЛАН,,,шинээр монголын хуулинд заасанаар хөнгөлөхгүй ажлаа хийг

1  |  0
SHAR TOHOI.(178.209.133.214) 2024 оны 03 сарын 25

Mongolchuuduu bid byh niiteeree temtsej OUYTOLGOI ba Tamsagiin neptee ergyylen avya esgyi bol byr zogsooio.

0  |  0
S(139.5.218.130) 2024 оны 03 сарын 25

GOE SEKSEER UILCHLI80955877

0  |  0
mnbvcб(176.66.87.78) 2024 оны 03 сарын 25

Зохицоод л цааш явах...

0  |  0
S(139.5.218.130) 2024 оны 03 сарын 25

SEKSY AJIL XN80955877

0  |  0
зочин(103.57.95.12) 2024 оны 03 сарын 25

энэ мангар компанийг хөөж гаргаад шууд ажлаа зогсоогооч ямар ч ашигггүй сэтгэлгүй муухай компани ой гутмаар

1  |  0
S(139.5.218.130) 2024 оны 03 сарын 25

SHAALGI XALYYTSTLAA80955877

0  |  0
Зоригт (103.57.94.214) 2024 оны 03 сарын 25

Манай сэтгэлгүй лаларуудын гайгаар шар толгойнууд монголын газрыг өвөр түрийндээ зарж худалдаж аваад...энэ улсад эзэн байна уу

1  |  0
S(139.5.218.130) 2024 оны 03 сарын 25

ANYSN SEKSEER80955877

0  |  0
S(139.5.218.130) 2024 оны 03 сарын 25

SEXSDI80955877TSAGN

0  |  1
УВ иргэд (66.181.160.9) 2024 оны 03 сарын 25

Худалдагдсан хэдэн авгай бас бус юмнууд бнаа

1  |  0
зочин(203.23.199.101) 2024 оны 03 сарын 25

хуцдаг гарууд вэ. энэ тал дээр анхаарал хандуулах шаардлагатай байна Оюукаа

1  |  0
Top