Инфляц, зээлийн хүү, эдийн засгийн өсөлтийн талаарх ШИНЖЭЭЧДИЙН ТААМАГ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2024 оны 03 сарын 28

Төв банкнаас "Шинжээчдийн макро эдийн засгийн төсөөллийн судалгаа"-г энэ оны хоёрдугаар сарын 21-нээс гуравдугаар сарын 4-ний хооронд банкуудын эдийн засагчид, их дээд сургуулиудын багш нар, судалгааны байгууллагуудын нийт 21 судлаачийг хамруулан явуулжээ. 

Түүнчлэн судалгааны үр дүнг дараах байдлаар нэгтгэн танилцуулж байна.


 

2024 оны I улиралд

 

  • Инфляц бага зэрэг нэмэгдэж 8.5%
  • Эдийн засгийн өсөлт 6.8%
  • Бодлогын хүү өнөөгийн түвшинд 12.9%
  • Зээлийн хүү өнөөгийн түвшинд 16.7% байна гэж таамаглажээ. 

 


 2024 оны IV улиралд

​​​​​​

  • ​​​Инфляц нэмэгдэж 9.3%
  • Эдийн засгийн өсөлт бага зэрэг саарч 6.4%
  • Бодлогын хүү бага зэрэг буурч 12.2%, 
  • Зээлийн хүү бага зэрэг буурч 16.5% болно гэж таамаглажээ. 

 

ИНФЛЯЦ

2023 оны жилийн эцэст Улаанбаатар хотын жилийн инфляц 8.1% болж буурсан бөгөөд энэ нь өмнөх улирлын шинжээчдийн таамаглалын дунджаас 1.7 нэгж хувиар доогуур гарсан байна. Шинжээчид 2024 оны I улиралд инфляц 8.5%, жилийн дараа 9.3% болно гэж таамагласан байна. 

 

ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ

2023 оны IV улиралд бодит ДНБ-ий жилийн өсөлт 7.0% гарсан бөгөөд энэ нь өмнөх улирлын шинжээчдийн таамаглалын дунджаас 0.6 нэгж хувиар өндөр гаржээ. Шинжээчид бодит ДНБ-ий жилийн өсөлт 2024 оны I улиралд 6.8%, 2024 оны эцэст 6.4% гэж таамагласан байна.


БОДЛОГЫН ХҮҮ

Шинжээчид төв банкны бодлогын хүүг 2024 оны Iулиралд дунджаар 12.9%, хамгийн ихдээ 13.0%, хамгийн багадаа 12.0% гэсэн хүлээлттэй байна. Цаашид бодлогын хүү бага зэрэг буурч 2024 оны IV улиралд 12.2% байна гэж таамаглажээ.

 

ЗЭЭЛИЙН ХҮҮ

Шинжээчид төгрөгийн шинээр олгосон зээлийн жигнэсэн дундаж хүүг 2024 оны I улиралд дунджаар 16.7%, хамгийн ихдээ 17.2%, хамгийн багадаа 16.0%-тай байна гэж таамаглажээ. Цаашид зээлийн хүү бага зэрэг буурч 2024 оны IV улиралд 16.5% орчим байхаар таамаглажээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top