Тавантолгой орд 8.1 тэрбум тонн нүүрсний нөөцтэй нь 6 жилийн дараа БАТАЛГААЖЛАА

Э.Мөнхжин | Zindaa.mn
2024 оны 03 сарын 28

Олон улсад хүлээн зөвшөөрөгддөг жорк стандартаар Тавантолгой орд 7.6-8 тэрбум тонн нүүрсний  нөөцтэй болох нь тогтоогдож буйг,  жорк стандартад шилжүүлэх  ажлыг гүйцэтгүүлэхээр олон улсын тендер зарласан гэдгийг Б.Ганхуяг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа буюу 6 жилийн өмнө  “Coal Mongolia-2018” чуулганы индэр дээрээс мэдэгдэж байв. 

Тэгвэл “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хайгуулын ажлын үр дүнгийн тайланг өчигдөр /2024.03.27/  Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн өргөтгөсөн хурлаар  хэлэлцүүлжээ.

Хурлаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ордын нөөцийг 1.8 тэрбум тонн буюу 29% нэмэгдүүлж, ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонн болгон баталсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top