Замын-Үүд-Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах төслийг эрчимжүүлнэ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2024 оны 04 сарын 03

Монгол Улсад БНХАУ-ын Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооны Хил дамнасан төмөр замын холболт, Эдийн засгийн корридорын төсөл хөтөлбөр хариуцсан хоёр ажлын хэсэг ажиллаж байна.  

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд Шэн Минжуан, БНХАУ-ын Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооны Дэд бүтцийн хөгжлийн газрын орлогч дарга Хан Баожүнь болон бусад төлөөлөгчдийг төмөр замын холболтын асуудлаар Эдийн засаг, хөгжлийн сайд хүлээн авч уулзжээ. 

”Гашуунсухайт- Ганцмод” боомтын хил дамнасан гүүрэн байгууламж, төмөр зам барих Засгийн газар хоорондын хэлэлцээр, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх, 

“Шивээхүрэн-Сэхээ” боомтын хил дамнасан төмөр замын ТЭЗҮ, зураг төслийг эцэслэн батлах, барилгын ажлыг яаралтай эхлүүлэх,

“Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын 2004 оны хэлэлцээрт Ханги-Мандал боомтыг нэмж тусгах, 

Замын-Үүд-Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах төслийг эрчимжүүлэх талаар хэлэлцжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top