Инфляц буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ энэ оны гуравдугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 7.0 хувь, өмнөх оны эцсээс 2.5 хувь, өмнөх сараас 0.9 хувиар өссөн байна.
Гуравдугаар сард Хангайн бүсэд барааны бүлгийн үнэ 8.2 хувь, Улаанбаатар хотод үйлчилгээний бүлгийн үнэ 7.6 хувь, Төвийн бүсэд хүнсний бүлгийн үнэ 11.4 хувь, Улаанбаатар хотод хүнсний бус бүлгийн үнэ 6.1 хувиар тус тус өссөн нь хамгийн өндөр үзүүлэлт болжээ.
Инфляцын түвшин 2023 оны гуравдугаар сард 12.2 хувь гарсан бол 2024 оны гуравдугаар сард 7.0 хувь болж, өсөлтийн хурдац өмнөх оны мөн үеэс 5.2 нэгж хувиар буурсан байна.
Улсын инфляцад бензин, түлшнээс бусад импортын барааны үнэ 2.5 нэгж хувиар (35.4%), мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнэ 3. 5 нэгж хувиар (50.3%) тус тус нөлөөлжээ.
Сэтгэгдэл ( 0 )